
Өнгөрсөн сарын дундуур “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан хэд хэдэн хүнээс халдвар илэрснээр Монгол улс дотооддоо коронавирус алдсан орон болсон. Харин Энхсаран сувилал хэрхэн коронавирусыг дотооддоо алдах үүр болсон талаар тус сувилалд хорионд байхдаа коронавирусийн халдвар авсан иргэн Д.Мөнхбат анхлан даацтай дуугарч, нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, нийгэмд дохио өгч, ард иргэд болон засаг төрд сэрэмжлүүлсэн билээ.
Тэрбээр эмчлүүлж байх хугацаандаа эх нутагтаа ирснээсээ хойш вирус авч эмчлэгдэх болсон цаг хугацааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо нийгэмтэй хуваалцах болсон.
Харамсалтай нь нийгэм түүнийг цар тухлыг дотооддоо алдах болсон шалтгааныг мэдээлж, олон түмэнд тус хүргэсэн, эрх баригчдад цаг алдалгүй барьж авах боломж олгосон гэж үздэг ч зарим хүн тэгэж үзэхгүйгээр үл барам буруутгах гэж оролдож буй талаар өнөөдөр өөрийн хуудаснаа бичжээ. Тэрбээр,
"Сайн байна уу?
Зураг дээр гадаадаас ирсэн вирус дүрслэгджээ, та бүхэн түүний царай төрх аж байдлыг сайтар ажиглавал тэр харь оронд жаргах гэж эх орноосоо оргон зайлсан бололтой. Өөр юу гэж цоллодог билээ харийн хүний хар ажлын боол гэдэг бил үү. Би баклавр, масистр зэрэгтэй гадаадад төгссөн, эзэмшсэн мэргэжилтэй, эрхэлсэн ажилтай.
Гэхдээ хүний нутагт хар бор ажил хийхдээ бие туйлдсан ч бодох сэтгэл минь өег байдаг. Учир нь цүнх барьж, нам дагаж нял шал гэж явах асар өрөвдөлтэй хийгээд ичгэвэртэй гэдгийг ойлгох тул хүнд, хатуу хэдий ч үнэний замаар бадрангуй бэдэрч яваа эгэл залуу. Надтай ижил олон залуус хар ажлын боол хийхдээ бусад орны олон түмэн дундаас хамгийн жавхаатай нь.
Ер нь яагаад тэд харь орон зорьдог юм бэ. Эндээ аргаа олохгүй ажил хийж чадахгүй дээ биш, гоё сайхан, өнгө мөнгөнд шунасандаа биш хүний нутагт хар ажлын боол хийхдээ хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр шимийг шударгаар хүртэж чаддаг учраас, шударгаар хөдөлмөрлөж шударгаар амьдарч болдог гэдгийг мэдэрсэн учраас харь орныг зорьдог. Харин дараа нь олсон бүхнээ ард үлдсэн гэр бүл хань ижил үр хүүхэдээ зориулахдаа хамаг хэцүүгээ мартан маргаашийн ажлаа боддог.
10 хоног дотоодын хөл хориог сунгах төдий зарим нэг хүн амь тавих нь холгүй байгаа бололтой. 10 сар гадаадад гацсан иргэд арай ядан амиа аргацаан байж өдөр хоногийг өнгөрөөн цөөхөн хэсэг нь нутагтаа иржээ. Үлдсэн хэсэг иргэнээ өмөөрч, өрөвдөх сэтгэлээр бичлээ. Эх нутагтаа байгаа хүмүүс 10 хоног хэцүү байгаа бол 10 сар хүний газар гацсан нутаг нэгтэндээ дэм болдоггүй юм аа гэхэд дээрээс нь битгий дарж доромжлоорой. Хүний оронд өөрийгөө тавьж өрөөл бусдыг мэдэрч ойлгоно гэдэг асар том боловсрол.
Гадаадад гацаж, монголд тусгаарлалт нэрийн дор хашигдаж өвчин авч үнэн бодит байдлыг хэлж үгээ түгээсэн минь хэн нэгэн эрхтэн, дархтаны эгдүүцлийг хүргэсэн бололтой. Цагдаагийн газраас 3 өөр хүн залгаж тодруулга авах нэрийн дор холбогдлоо. Би ухаандаа надтай хамтраад учрыг олж хужрыг тунгаах бизээ хэмээн найдан суутал харин намайгаа ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан хэмээн буруутгаад авлаа. Хэн нь хэнийгээ юунаас хаашаа төөрүүлээд байнаа. Tун нухацтай бодох л асуудал... Үнэн бодит гэж даргын амнаас гарсан үгийг хэлдэг хэрэг үү, харин харц ардын хүү өөрт тохиолдсон үнэн түүхээ ярих нь худал төөрөгдөл болж хувирах уу. Tэдэнд зохих ёсны хариултыг өгсөн. Үнэн хэзээд хүчтэй тул нууж хаах, айж ичих зүйл нэгээхэн ч үгүй. Болохгүй, алдаатай зүйлийг хараад зогсоо, зас гэж хүсэх нь гэм, нүгэл юм бол би ч их л гэм, нүгэл хийж байгаа, хийсээр ч байх гэмтэн, нүгэлтэн болох нь.
Эцсийн дүнд энэ бүхэнд хэн буруутай вэ. Tөр, удирдлага буруутай гэж бодож байвал тэр шиг тэнэглэл үгүй. Ямар ард түмэн байна тийм л төр байдаг. Tэнд байдаг хүмүүс чинь чи бидний дундаас л гарч ирсэн. Чи, би арчаагүй үнэний төлөө дугарч чаддаггүй, зөв бурууг дэнслэх сэхэлгүй, мэдлэггүй, мэдэхийн төлөө хичээдэггүй өнөөдрийн дорой байдал ирээдүйн олон олон гэрэлтэй өдрийг сүүдэрлэж байна. Tэнэг ард түмнийг удирдахад амархан гэж. Вирусын эсрэг дархлаанаас илүү чухал хэрэгтэй зүйл бол оюуны дархлаа, ухаан санааны тусгаар тогтнол.
Эмч, сувилагч нарын ачаар бие минь тэнхэрч байгаа.
Өөрт хүсдэг сайхан бүхнээ та нартаа хүсэж байна.
Баярлалаа" гэжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(144.126.200.40) 2020-12-03 18:47Ene zaluu yag uneniig l bichsen buruudaad baih yum algoo.Bi turk ulsaas mongol yuwh geed 4duh sardaa huleej bgaad corona tussan humuusee awhgui bailgasaar hetsuu hund baidald streesdeed corona tusaad duusah boltoi
Хариулах
Зочин
(66.181.181.234) 2020-12-03 11:25Манай төр засаг өөрсдийн хийсэн буруугаа ард иргэд доод ажилтан гээд өөрөөсөө өөр хэнийг ч хамаагүй буруутгаж чаддаг болоод удаж бна даа. Яана даа ард иргэд минь
Хариулах