Улаанбаатар хотод төрсөн хүүхдэд МЕДАЛЬ өгдөг байж...

Twitter Print
2021 оны 05-р сар 18-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотод шинэ төрсөн хүүхдэд МЕДАЛЬ өгдөг байжээ

Хуримын ордны хананд нэгэн зэс медалийг өлгөсөн байдаг. 1976 онд Улаанбаатар хотод төрсөн хүүхдүүдэд “медаль” олгодог байжээ.

Медаль дээр дүрсэлсэн сүх нь аливаа үйл бүтээхэд уран байх, нум сум нь үг хэлэнд цэцэн мэргэн байх, хонх нь тухайн хүүхэд хаана явааг мэдэгдэж дохиолж байхын илэрхийлэл болохоос гадна хөлийн гишгэдэл зөв, бэртэж гэмтэхгүй байхын бэлгэдэл болдог байна.

Улс орнуудын шинэ хосууд ихэвчлэн шашны сүмд гэрлэлтээ батлуулдаг. Харин Монголд “Гэрлэх ёслолын ордон”-д очдог билээ.

1974 онд Цэдэнбал Филатовагийн санаачилгаар баригдсанаас хойш эдүгээ 40 мянган хос гэрлэлтээ батлуулжээ.

Ч.Буянбадрах

Олон улсын аялул жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.