Сөргөө буюу улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог

Twitter Print
2021 оны 05-р сар 18-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Эрүүл байх олон нөхцлүүд дотор сэтгэл санаа тайван байх нь хамгийн чухал, суурь нөхцөл мөн. Учир нь тогтмол стресс, бухимдалтай явах нь биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаг. Илүү хүчиллэг болгодог. Хүчиллэг болсон цусанд хүчилтөрөгч багасдаг нь дархлааны систем унах гол шалтгаан болдог гэж ойлгож болно. Бас яс хэврэгших, үе мөч шохойжих зэрэгт гол нөлөө үзүүлдэг. Тэгэхээр эерэг байх, аль болохоор тайван амгалан байхыг хичээх нь өөрсдөд маань л хэрэгтэй.

Дараагийн том зүйл бол эрүү бус хооллолт. Энэ бол маш том сэдэв ба энэ талын мэдээлэл хангалттай байдаг.

Өөр нэг чухал асуудал бол ходоодны хүчил хэр сайн байгаа, мөн микрофлора хэр эрүүл бүтэцтэй байгаа зэрэг нь маш чухал.

Сөргөө буюу улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог. Гэхдээ дандаа биш шүү. Бидний бие маш ухаалаг, хэзээ ч илүүдэл, үргүй энерги зардаггүй. Учир юу вэ гэвэл багагүй тохиолдолд цээж хорсох нь ходоодны хүчил ихэдсэнээс бус эсрэгээр багадсанаас болдог. Энэ тохиолдолд ходоодны дээд амсрын хумигч булчин сайн ажиллаж ходоод болон улаан хоолойг маш чанга тусгаарлах ёстой бөгөөд ходоодны хүчил бага, сул байгаа үед тэрхүү булчин бас сулардаг байна. Нэг ёсондоо энергиэ хэмнэж байгаа байдал...

Сулрана гэхээр бүр задгайрах юмгүй ч өчүүхэн завсар гарах нь хангалттай хэмжээний хоол боловсруулах хүчил фермент дээш гарах боломж олгодог.

Үүнээс үзэхэд бид яаран хүчлээ саармагжуулах эм авч уух нь тэр бүр зөв байдаг биш. Эхлээд ходоодны хүчил хэр байгаагаа тодорхойлуулах нь хамгийн зөв. Тэгж байж дараагийн зөв алхам хийгдэнэ. Олон хүний гаргадаг алдаа бол гол гашуу оргимогц л саармагжуулах эм уух, (багагүй тохиолдолд хүчил багадсанаас болж сөргөө үүсдэг гэдгийг дээр дурдсан), хооллох явцдаа, өмнө нь болон дараа нь их хэмжээгээр шингэн уух зэрэг нь байдлыг улам хүндрүүлдэг.

За ходоодны хүчил багатай, pН нь сул хүн байлаа гэж бодъё. Тэр хүн хоол идэхдээ заавал хамт цай, шингэн юм ихээр уухад , ж.нь pН нь 4 эсвэл 6 ч юмуу байдаг бол тэр нь бүр л шингэлэгдээд хоол шингээх нь байтугай л юм болно. Бидний ходоодны хүчил 1-2.5 pH байж хэвийн шингээлттэй байдаг. Харин 4-5 эсвэл бүр 6 бол заавал нэмэгдэл эм бэлдмэл уух хэрэгтэй болдог. Усны рН 7-7.4 байдаг. Тэгэхээр бараг ус шиг болсон байна гэсэн үг. Хоол идээд хэдэн цаг болсон ч гэсэн яг л тэр амтаар хэхэрч байвал хүчил сул бна гэж ойлгож болно. Ходоод хүндэрч, юм нухах г.м зовиур илэрч болно.

Тэгэхээр ходоодны хүчил сайтай байх нь чухал. Энэ нь бас биеийн дархлааны системийн нэг том бүрэлдэхүүн юм. Учир нь бидний хүнсэнд элдэв төрлийн микро организм, хорт зүйлс, паразит, мөөгөнцөр байх боломжтой ба түүнээс хамгаалах гол хамгаалалт нь ходоодны хүчил юм.

Мөн олон хүн хоол боловсруулах эрхтэн систем нь хэр сайн ажиллаж байгааг тоолгүй, хамгийн сайн, үнэтэй гэсэн болгонд мөнгө үрдэг. Тэгсэн хэрнээ сайжрал гардаггүй. Учир нь тэр ховрын бэлдмэл, бүтээгдэхүүнийг ходоод гэдэс нь боловсруулаад , хэрэгтэй бүгдийг нь шингээгээд авч чадахгүй байгаа учраас үр дүн харагдахгүй байж болно.

Астма, арьсны элдэв өвчин, автоиммуны асуудлууд мөн л хоолоо гүйцэд шингээж дийлдэггүй ходоод гэдэснээс үүдэх нь олонтаа.

Бас зарим хүн одоо үед хүн тоож идэхээргүй хүнсээр хоолловч өвдөж хавдах зүйлгүй яваад байдаг нь өнөөх л хоол боловсруулах эрхтэн нь маш сайн ажиллаад байгаатай холбоотой байх нь элбэг.

Тэгэхээр хамгийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж, ходоодны хүчлээ хэвийн байлгахын тулд хоол бүрийн өмнө аяга бүлээн усанд чимх давс (энэ нь заавал байгалийн, цэвэршүүлээгүй, элдэв иод зэрэг нэмэгдэлгүй байх ёстой) нэмээд хооллохоос 20-30 минутын өмнө ууж сурах.

Ингэснээр ходоодны хүчил ялгаралтад сайн нөлөөтэй ба давс нэмснээр хүчиллэгийн чанар ч сайжирдаг. Учир нь давсны хүчил хоол боловсруулах ферментийн найрлагад байдаг.

Бага насны хүүхдэд ч бас тал аяга бүлээн усанд чимх давс нэмээд уулгахад хуурай хөхүүл ханиалга намдах тохиолдол цөөнгүй л гардаг.

Бас хооллох явцдаа шингэн юм ихээр уудгаа багасгах хэрэгтэй. Хоолноос 30 минутын өмнө, дараа нь 1 цагаас багагүй хугацаа өнгөрч байж хангалттай хэмжээгээр ууж сурах нь зөв.

Хэт олон төрлийн зүйл нэг дор хольж хүнслэх нь бас л муу нөлөөтэй.

Шингээлт муутай хүмүүс органик, эсвэл өөрийн хийсэн алимны цууг усаар шингэлж уух нь ч бий. Гэхдээ нойр булчирхайн асуудалтай, гастрит, шархлаатай хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй.

Гэх мэтийн энгийн аргаар хоол шингээлтийг сайжруулж болдог шүү. Гэхдээ эхлээд заавал эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх нь зөв.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.