Дарханы замыг 2023 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна

Twitter Print
2022 оны 01-р сар 20-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням ахалдаг.

Ажлын хэсгийнхэн өчигдөр Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны/2023/ аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна" хэмээн ярилаа.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрчээ.

Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй юм. Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байгаа аж.

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм.

Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарсан. Одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад ажил дуусах шатандаа орсон бол 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.249) 2021-03-26 12:16
      • 0
      • 0

      эдийн засаг бодох нь зөв байхаа, гэхдээ хэдэн цөөхөн монголчууд бүгд өвдөх нь өвдөөд үхэх нь үхчихвэл эдийн засаг сайжрахгүй, сайжирсан байсан ч тэр мөнгө эдийн засгийг хэн хэрэглэх вэ? эхлээд хүнээ эрүүл байлгахыг бодсон нь дээр биш үү? Шинэ засаг гарч ирээд хорио цээрийг хэт тавьж, ялангуяа урлаг уран сайхан, уралдаан тэмцээн, ууж иддэг газрыг хэт задгай тавьснаас одоо барьж хорих аргагүй болох нөхцөлд орууллаа. Эрүүл байсан хөдөө орон нутгийг тэр чигээр нь халдварлууллаа. маш харамсалтай.

      Хариулах