
-Нэг урвасан бол дахиад чиг урвана -
2007 онд юм даа. Төрийн ордон ганхаж мэдэхээр хөл хөдөлгөөнтэй. УИХ-ын гишүүдийн алхах гишгэх нь ч хурдсаад нэг л чухал царайлсан амьтас. Тэдгээр дотроос гурван нөхөр орох байх газраа олж ядан тухайн үеийн ЗГХЭГ- ын дэд даргаар ажиллаж байсан М.Тунгалагийн өрөөнд бүгнэ.
Тэд бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нар. Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэсэн “хэргээр” Ерөнхий прокуророос УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх бичиг ирчихсэн нэг алхвал шоронд орчих гээд амь тавих шахаж явсан үе. У.Хүрэлсүх “Намбарын Энхбаярыг шүүмжилсний хариуг барьж намайг шоронд хийх гэлээ... Хадгаламж банкны мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Хэрэв авсан байвал цаазаар авахуулахад ч бэлэн” гэсэн сүржин ярилцлага өглөө. Тэгээд таг чиг. Мөнөөх хоёр нь ус балгасан юм шиг дуугүй. Гэхдээ УИХ -ын гишүүд ээлж ээлжээр тэдэнтэй уулзсаар л... Харин тэр үед нэгэн жигтэй тохироо явчихсан юм. Мань гурав одоогийн Ерөнхийлөгч тухайн үеийн УИХ- ын гишүүн Х.Баттулгатай уулзаж гэнэ.
Тэгээд “Бидний талаар Элбэгдоржтой ярилцаж өгөөч. Бид өөрсдөө ярих гэхээр Элбэгдоржийн ард Хүрэлсүх намынхаа шатсан тугийг барьж далбаганаж байсан болохоор нүүр халуун байна. Хэрэв бид гурвыг шоронд хийвэл Намбарын Энхбаяр ялчих гээд байдаг. Харин 2009 оны сонгуульд мань хүнийг өвдөг шороодуулж өрсөлдөх хүн нь Элбэгдорж шүү дээ. Бидэнд туслах юм бол дэмжинэ. АН энэ саналд оролцохгүй, хүний эрх чөлөөг нэг хүний засаглалаар солихгүй. Манай нам ч гэсэн гурван гишүүнээ казиногийн хэргээр шоронд явуулсандаа харамсдаг энэ тэр гээд Элбэгдорж ярьвал ч ...” гэж гуйжээ. Тэр ёсоор болсон юм байлгүй, Ц.Элбэгдорж тэргүүтэй тухайн үеийн АН Намбарын Энхбаярын эсрэг дүвчигнэж гарлаа. Эцэстээ тэр гурвыг авч үлдсэн. Харин У.Хүрэлсүх Хадгаламж банкны хэргээр ял авсан Чимэдцэрэнгээс 11,6 сая төгрөгийн өртөг бүхий УАЗ пургон машин авсныг Чимэдцэрэн шүүхэд мэдүүлсэнээр Хүрэлсүх 2 жилийн хорих ял авч тэнсэн харгалзсан. Гэхдээ давж заалдаад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэрэг шалгагдах явцад Намбарын Энхбаяртай тохиролцсон юм даг. Яаж? Юугаар? гэж үү.
Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч, М.Энхболд Ерөнхий сайд байлаа. Асгатын мөнгөний ордыг Н.Энхбаяр оросуудад өгөх гэж , түүнийг нь М.Энхболд зөрж зүтгэснээс болж тэдний хооронд ан цав үүссэн байлаа. Тэгээд ч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дэвшихийн тулд хөрс шороогоо бэлдэх хэрэгтэй цаг үе тулсан байлаа. Ингээд Москвад Элчин сайдаар сууж байсан Санжийн Баярыг авчирч М.Энхболдыг огцруулах улс төрийн акцийг төлөвлөж байсан үе. Хожим энэ нь биелэлээ олсон. Эл үйлдэлд У.Хүрэлсүх онцгой гавьяа байгуулсан.... Гэхдээ “онцгой гавьяа” байгуулах тэр эрхийг хэнд олгох нь нэн чухал. Гэвч хувь заяаны шоглоом болгож тэр онцгой эрхийг Хүүкд өгсөн юм. 2007 оны зунжин Энхбаяртай салам үзэлцсэн Хүрэлсүхийг мөнөөх Энхбаяр нь өмнөө сөгдүүлж гөлөг болгож байгаад намын генсекээр тавьчихав. (Хожим энэ тухай Н.Энхбаяр Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орохдоо өрөөнд оруутаа мөлхөж ирээд угтал үнсээд ялгүй гаргаж өгөөч гэдэг байсан нэг хүн бий хэмээн ярьсан байдаг. ) Ингээд МАН (МАХН )ын дарга нь С.Баяр болов.
Яг л М.Энхболдыг 2007 онд ширээнээс нь буулгахад 2018 оны 12- р сараас 2019 оны 1 р сарын 28 хүртэлх шиг хүчтэй акц өрнөсөн юм. Бугшмал битүү цул МАН (МАХН )-д жигүүр хөдөлгөөн хэд хэдээрээ бий болж “Элсний 13” гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхдүүд С.Баярын удирдлага дор нэгдсэн түүхтэй. Тэд МАН (МАХН )ын 25 р их хурлыг хийж М.Энхболдыг түлхэн унагав. Намын дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын генсек нь У.Хүрэлсүх болсон. Намбарын Энхбаярыг 2007 оны зун элдвээр хэлж саламж үзэлцэж зориг зүрхээ гайхуулсан өнөө У.Хүрэлсүх чинь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 21 аймгаар Энхбаяртаа нохой мэт хөтлүүлээд “түүн шиг сайн хүн байхгүй сонгоорой” гээд давхилаа... ай хувь заяаны шоглоом үнэхээр хатуу.
Яг л ЖДҮ- чидтэйгээ үзэж тарж шударга ёсыг тогтооно гэчихээд бүх хулгайчтайгаа хүчээ нэгтгээд сонгуульд орсон 2020 оны УИХ -ын сонгууль шиг. Яг л нөгөө 2017 оны сонгуульд М.Энхболдыг “миний хамгийн сайн найз. Би 20 жил мэднэ. Тэр шударга хүн” хөтлөж давхиад 2018-2019 он солигдох үеэр “хамгийн муу болгож” огцруулсан шигээ. Яг л нөгөө 2016 онд Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбатын Шадар сайд нь болж хамтдаа монгол төрийн төлөө зүтгэнэ гэчихээд өөрийгөө тагнасан чагнасан хэмээн хэрэг зохиож Ерөнхий сайд болдог шигээ. 2020 оны УИХ ын сонгуулийн сурталчилгааны үеэр Сэлэнгэ аймагт очиж магтан матчихаад маргааш нь баривчлуулаад хорьдог шигээ . Генсек байхдаа 2008 оны 7 р сарын 1 нд шатсан намынхаа байрыг бариулахдаа Н.Номтойбаяраас тэрбум төгрөг авчихаад хожим өөрийнх нь ЖДҮ -г гаргаж ирсэнд шаралхаж шоронд хийсэн шиг ээ...
Хийморьтой эрийн баруун мөрнөөс адис авав
Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон хэргээр УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ дээр тийнхүү замхарлаа. Ц.Элбэгдоржийг Х.Баттулгаар гуйлгаж сөрөг хүчнээс дэмжлэг авч чадсан Г.Занданшатар, Т.Бадамжунай , У.Хүрэлсүх гурав Х.Баттулгын баруун мөрнөөс адис авч “Ийм хийморьтой эрийн мөрнөөс адис авья. Хожим бие биедээ тус болж явцгаая” хэмээсэн гэсэн ам дамжсан яриа. Энэ талаар би олон жилийн дараа эдгээр хүмүүсээс бүгдээс нь асуусан даа. Тэд “Нээрээ тийм юм болсон доо... гэхдээ зарим зүйлийг нь мартаж “ гээд инээж булзааруулаад өнгөрсөн дөө...
2004 оны УИХ -ын сонгуулийн үр дүнгээр МАН (тухайн үед МАХН нэртэй байсан ), АН хоёр аль ч ялсангүй тэнцлээ. УИХ -д Эх орон нам, БНН гэсэн жижиг заримдгуудтай нийлсэн “Эх орон Ардчлал” эвсэл гарснаар улс төрийн нөхцөл тун ээдрээтэй болов. Тэгээд АН, МАН хоёр хоёр жилээр ээлжлэн төр барих гэрээ байгуулав. Эхлээд АН засаглах юм болж Ц.Элбэгдорж Ерөнхий сайд боллоо. Танхимынх нь 50 хувь МАН (МАХН)- ын хүмүүс. Одоогийн хүмүүс таньдагаар нь Ч.Улаан, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар сайд байлаа. Дөнгөж нэг жил болоод л одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН-ын Сү.Батболд тэргүүтэй сайд нар нь нэг л өглөө “Ерөнхий сайд Элбэгдорж таньтай бид хамтарч ажиллаж чадахгүй тиймээс бид явлаа” гэж хэлээд огцрох өргөдлөө өгөөд гарцгаав. Танхимын 50 хувь нь огцорчихсон болохоор Элбэгээ гүрийгээд яах билээ. Харин энэ үед МАХН-ын байрны гадаа дэрвэж байдаг тугийг жагсагчид шатааж орхив. Тэгмэгц У.Хүрэлсүх шатсан тугаар толгойгоо ороож үлдэгдлийг нь бариад УИХ-ын танхимд орж ирсэн. Энэ явдлаасаа болж улаан хамгаалагч нэр зүүсэн дээ. Ц. Элбэгдоржийн Засгийн газарт Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байсан У.Хүрэлсүх, Сү.Батболдтой нийлж засаг унагасаныхаа дараа М.Энхболдын Засгийн газарт Мэргэжлийн хяналтын сайд болж “шагналаа” авлаа.
Тухайн үед ийм яам ерөөсөө байгаагүй, гагцхүү У.Хүрэлсүхэд шагнал болгон байгуулж өгсөн “саатуулах газар” байлаа. Засаг унагааж засаг байгуулж өгсөн У.Хүрэлсүх алтангадас одонгоор шагнуулж, бэлтгэл хурандаа цол зүүгээд гарч өглөө дөө. Гэтэл аймаар юм боллоо. 2007 оны 6- р сарын 14 ний өдөр Сэлэнгэ аймагт түймэр унтраахаар ниссэн Ми8 нисдэг тэрэг осолдож 14 сайхан залуу амь насаа алдсан хэрэг гарлаа. Яг энэ өдөр буюу одоогоос 14 жилийн өмнөх 6 р сарын 14 ний өдрийг У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар хэзээ ч мартах учиргүй гэж би боддог. Учир ньтэр өдөр Цэндийн Нямдоржийг УИХ -ын даргаас нь огцруулах чуулган болсон. Өдөржин чуулж хэрэлдсээр оройхон Ц.Нямдоржийг огцруулснаар арайхийж өндөрлөв. Мөн тэр өдөр У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиолоо. Өдөржин хуралдсан чуулган Ц.Нямдоржийг УИХ ын даргаас огцруулснаар арайхийн тарахад намын дарга М.Энхболд удирдах зөвлөлөө цуглууллаа. Тэгээд шууд У.Хүрэлсүхийн төрсөн өдрийг, алтангадас одон, хурандаа цолны найрыг хийхээр Чингис зочид буудалд ирцгээв. Харин энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу түймэр унтраахаар ниссэн “Ми -8” алга болсон тухай мэдээлэл ирсээр байлаа. Тухайн үеийн Онцгой байдлын сайд С.Отгонбаяр онцгой байдлаас мэдэгдэх гэсэн боловч утас нь салгаатай. Шадар сайдын утас таг. Ерөнхий сайдын утас ч таг. Учир нь тэд бүгд Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдөрт танц гишгэж улаан зээрд болцгоосон байлаа. 6 р сарын 14 ний 18.00 цаг өнөгрч байхад онгоц очих газартаа ирсэнгүй гэсэн эхиний мэдээ ирсэн ч сайд нар У.Хүрэлсүхийн төрсөн өдөрт танц гишгээд завгүй байлаа. Ийнхүү эрэн хайх ажиллагаа бүтэн 24 цагийн дараа сайд нарын архи гарч эрүүлжсэний эхэлсэн түүхтэй. Гэвж бүх юм хожимдсон байлаа.
Одоогийн УИХ ын гишүүн Сү.Батболд У.Хүрэлсүхэд тал өгч бүх зардлыг гаргаж Чингис зочид буудалдаа хөлтэй найр дэглэсэн нь тэр. Тэднийг ууж идэж наргиж байхад цаг явсаар....осолдсон онгоцонд амьд байсан хүмүүс эхнээсээ нас барсаар...Эцсийн бүлэгт 14 сайхан залуу амь эрсдэж зуны нэг өдөр төрийн туг бөхийн байж тэднийгээ эцсийн замд нь үдсэн дээ. Хариуцлага алдсан сайдуудаас болж...Ингэж 14 залуугийн амин дээр боссон Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын нөхөрлөл улам ч зузаарлаа...
(Үргэлжлэл бий.... )
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(43.250.126.130) 2021-02-10 12:39За даа Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж дээ. Их л танил пиар байх чинь юу вэ.
Хариулах
I
(65.74.233.78) 2021-02-08 10:59Yg iim bolson shyy dee ynen bichsen bna Hairan saihan zaluusiin altan ami yu ch bish gej yy
Хариулах
зочин
(192.154.102.11) 2021-02-08 09:28Энэ авгай ингэж тачьяадаж байхаар биеэ бодоосой хорслоос хавдар үүсдэг.
Хариулах