“PARADISE BRIDGE” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Twitter Print
2013 оны 10-р сар 25-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Уран бүтээлч С.Оюунгэрэл Тайз дэлгэцийн зураач мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлийн давуу тал онцлогыг шингээсэн бүтээлүүдээрээ анхны бие даасан үзэсгэлэнгээ Blue moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дэглэн та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна.

Түүний бүтээлүүд юмсын гадаад хэлбэр дүрсийн сэтгэл татсан эерэг сайн талуудыг шүршдэг будаг ашиглан хагас товгор байдлаар илэрхийлэгдсэн байна.

Уг үзэсгэлэнд эмэгтэй хүний торгон мэдрэмж шингээсэн нарийн чимхлүүр ажиллагаа бүхий  түүний дотоод ертөнцийн онцлог донж уяссан уйтгар гуниг, баяр баясгалан, гоо үзэсгэлэн, хайр энэрэл өөр нэг өнцөгт сүр хүч, эрх мэдэл, далд ертөнцийн нууц мэдрэмж, эр зориг мэдрэгдсэн 40 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.

Уран бүтээлч бүсгүй маань Урлахуй минь диваажинд хүргэх гүүр........ хэмээн хэлэх дуртай түүний ертөнц,  “PARADISE BRIDGE” үзэсгэлэнгээр хамтдаа аялцгаая.

Уг үзэсгэлэн 2013 оны 10-р сарын 25-29 хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88247788, 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.