Украин оросуудад эзлэгдсэн газар нутгаа алхам алхмаар эргүүлэн авч байна

Twitter Print
2022 оны 07-р сар 25-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины зэвсэгт хүчин оросуудад хэсэгчлэн эзлэгдээд буй өмнөд Херсон мужийн газар нутгаа "алхам алхмаар" эргүүлэн авч байгааг онцолжээ. 

Днепр голоос баруун зүгт байрлах Херсон хот нь байрлалын хувьд  стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд тус хот ОХУ Украин руу довтолсны дараахан оросуудын хяналтанд орсон билээ. 

Их Британийн Батлан хамгаалахын яамнаас өнгөрсөн бямба гарагт мэдээлснээр Херсон хотын ойролцоо тулаан ширүүссэн бөгөөд Украины армийн давшилт үр дүнгээ өгч эхэлсэн байна. Ингэснээр Днепр голын баруун талд байрлаж буй Оросын армийн хангамж нөөцийн асуудал эрсдэлд орох аж. 

Энэ сарын эхээр Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук Херсон хотыг оросуудын хяналтаас эргүүлэн авах тулаан эхлэхтэй холбоотойгоор оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс хотоос гарахыг анхааруулсан билээ. 

Херсон мужийн засаг захиргаанд зөвлөхөөр ажилладаг Сергей Хлань Украины арми ирэх 9-р сар гэхэд Херсон мужийг оросуудаас чөлөөлнө хэмээн мэдэгджээ. 

Украины арми Оросын зэвсэгт хүчний хангамжийн шугамыг таслах зорилт тавьж байгаа ба өнгөрсөн бямба гарагт оросуудын хангамжаа зөөдөг гол зам болох Ингулец голыг гатлах  Дарьевскийн гүүрийг, өнгөрсөн мягмар гарагт Днепр гол дээрх Антоновский гүүрийг их буугаар буудсан байна. 

Энэ байдлаараа дээрх гүүрнүүд нурах аюултай гэдгийг Херсон дахь Оросын талаас томилогдсон албан тушаалтнууд онцолжээ. 

Их Британийн эрх баригчдын хэлж байгаагаар Антоновский гүүр нь ОХУ-ын зэвсэгт хүчний гол сул тал бөгөөд Оросын арми тус гүүрийг ашиглах боломжгүй болох нь Украины армийн хувьд томоохон ялалт болох юм. 

Сергей Хлань "оросуудын хувьд дээрх гүүрнүүд нь гол сул тал нь болоод байгаа ба манай арми дайсны системийг чадварлагаар устгаж байгаа" хэмээн ярьжээ. 

Ерөнхийлөгч В. Зеленскийн батлан хамгаалахын ахлах зөвлөхийн мэдээлснээр Херсон мужид Оросын 1000 орчим цэрэг украинчуудад бүслэгджээ. 

Херсон муж сонгуулийн хороо шинээр бүрдүүлж байгаатай холбоотойгоор тус мужид ОХУ-д нэгдэх тухай бүх нийтийн санал асуулга явуулахыг хойшлуулсан талаар ТАСС агентлаг мэдээлсэн бол АНУ Москваг Украины газар нутгийг хууль бусаар нэгтгэхийг оролдож байна хэмээн буруушаажээ. 

ОХУ дайны эхэн үед Херсон хотыг харьцангуй бага хүчээр эзлэн авсан ба үүнд Украины аюулгүй байдлын алба Херсон хот руу хүрэх гарцуудыг цаг тухайд нь устгаж чадаагүй нь нөлөөлсөн гэж Ерөнхийлөгч В. Зеленский үзэж, энэ даваа гарагт Аюулгүй байдлын албаны дарга Иван Бакановыг албан тушаалаас нь огцруулсан аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (122.201.31.105) 2021-04-16 23:51
      • 0
      • 0

      Худлаа мэдээлэл байна. 1008 айлын талбайд юу ч эхлээгүй

      Хариулах

    • Зочин

      (203.91.112.186) 2014-04-17 09:46
      • 0
      • 0

      Японуудаар хийлгээсэй. Манайхан хийвэл 22-ын зам, Лүнгийн зам, цаашилбал Хархорин, Өвөрхангайн зам шиг л юм хийсэн болж сална. Тийм зам тавьж байгаа улсуудыг юу ч гэж хэлмээр юм, үнэхээр дэндмээр, яаж цаашдын ажил үйлс нь бүтэж явдаг юм бол доо.

      Хариулах