Б.Энхбаяр: Миний гурван охин янхан болж байна уу, арай ч дээ

Twitter Print
2014 оны 04-р сар 16-нд 18:27 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр хэсэг залуус МАН-ын байр болох Тусгаар тогтнолын ордны гадаа жагслаа. МАН-ынхан өнгөрөгч долоо хоногт хийсэн жагсаалынхаа үеэр “Айл бүрт нэг янхан, нэг архичин байна”, “Өсвөр үеийн 40,9 хувь нь хар тамхинд умбалаа” гэх лоозон барьж жагссаныг нь залуус эсэргүүцэж байгаа нь энэ аж.

Тэд “Өсвөр залуу үеэ доромжиллоо. Улс төрийн асуудалдаа хүүхэд, залуусыг оролцуулж, гүтгэн доромжилж байна” хэмээсэн бөгөөд тус намынхныг үүндээ уучлалт гуйхыг шаардсан байна. Залуус “Бид хар тамхичид биш”, “Би янхан биш” зэрэг уриа лоозон барьцгаажээ.

МАН-аас хийсэн жагсаалын дараа олон түмэн бухимдлаа илэрхийлж МАН-ыг татан буугдах ёстой гэсэн шүүмжлэлийг өрнүүлж эхэлсэн бөгөөд оюутнуудын жагсаал үүний нэг хэсэг нь болж байна. 

Иргэн Б.Энхбаяр

Ямар учраас жагсаал хийж байна вэ?

Бид залуу гэр бүл. Саяхан МАН-ынхан мэдэгдэл хийхдээ “Нэг гэр бүлд нэг янхан, нэг тамхичид байна”, “Залуучуудын 49 хувь нь хар тамхичин” гэх уриа лоозон барьчихсан жагссан. Өнөөдөр Монголын залуучуудыг үнэхээр гутаан доромжилж байна. Айл бүрт нэг янхан байна гэдэг юу гэсэн үг вэ. Би ханьтайгаа олон жил ханилсан гурван охин нэг хүүтэй. Монголд залуу гэр бүлүүдийг дэмжихгүй байж болно. Гэхдээ ингэж доромжилж гүтгэхийг зүгээр хараад сууж чадахгүй. Тийм учраас гэр бүлийнхээ хүнтэй хамт үүний эсрэг тэмцэж, залуу гэр бүлийн хүмүүсийг төлөөлж дуу хоолойгоо хүргэе гэж бодож ирсэн. Хэлсэн үгэндээ эзэн болж ард иргэдээсээ уучлалт гуйхыг шаардаж байна. “Эмс ариун бол төр ариун гэдэг” шиг айл бүрт янхан байхаар төр  яаж тогтох вэ. Гэр бүл ариун байж улс орон оршин тогтдог тиймээс Монголын бүх залуу гэр бүлээс уучлалт гуйхыг хатуу шаардаж байна.

Тэгэхээр уучлалт гуйхаас нааш тэмцлээ зогсоохгүй гэсэн үг үү?

Интернэт сошиал ертөнцөд бидэнтэй санал бодлоо хуваалцдаг нийтдээ 300 гаруй залуучууд бий. Өнөөдөр тэдний төлөөлөл болсон 100 гаруй залуу энэ жагсаалд ирээд байна. Уучлалт гуйлтал нь тэмцсээр байх болно. Биднийг жагсаалыг олон арван залуучууд дэмжиж байгаа. 

Иргэн Б.Ууганбаяр

МАН-ынханд бичгээр хүргүүлэх үү?

Тиймээ, би хэлэх үгээ цаасан дээр бичсэн. Ингээд гарын үсгээ цуглуулаад дотогшоо орно. Бид залуучуудын өмнөөс төлөөлж энд зогсож байгаа учраас энэ асуудлыг заавал МАН-ынханд хүргүүлэх болно. Ийм буруу ташаа мэдээлэл болон гүтгэлэг доромжлолыг явуулж болохгүй гэдгийг сануулах зорилготой цугларсан учраас эцсээ хүртэл тайван жагсана. 

Цаашдаа энэ санааныхаа нэгдлээр өөр ямар зүйл хийхээр төлөвлөж байгаа вэ?

Бид Монгол сайхан гэр бүлээсээ уучлалт гуйлгуулахыг л хүсч байна. Ямар ч бодитой мэдээ биш энэ бол зүгээр гүтгэлэг доромжлол юм. Бид цаашдаа ч сошиал ертөнцөөрөө дамжуулан эсэргүүцсээр байх болно. Монголын ирээдүй болсон залуус үүнтэй санал нийлэхгүй байна. Үнэн бодитой мэдээлэлд үндэслэн ярих хэрэгтэй. 

 

 

Г. Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (103.23.51.7) 2014-04-18 00:20
      • 0
      • 0

      Яасан хийх ажлаа олж ядсан тэнэгүүд вэ АН-н муу сайн бууны нохойнууд,Ингэж явахаар газар нутаг газар шорооныхоо төлөө тэмц,Цаана чинь АН-хан хамаг юмыг шимэгчилж идээд дуусгаж байхад МУУ САЙН БУУНЫ НОХОЙНУУД

      Хариулах

    • Зочин

      (182.160.38.150) 2014-04-17 18:16
      • 0
      • 0

      Муусайн өсвөр үеийнхэн бүгд л ийм шдээ! Үнэн шд.. дүүрэн архичид

      Хариулах

    • Зочин

      (203.194.115.37) 2014-04-17 18:15
      • 0
      • 0

      103.26.194.24 yunii uchir AN iig songosondoo haramsaj bgagai helehgui yu yu bi bas AN songoson, bas l hiisen yum neeh haragdahgui l bh shig bgan. MAN iig songood bas hereg bna uu?

      Хариулах

    • Зочин

      (202.55.180.74) 2014-04-17 15:09
      • 0
      • 0

      хар тамхи татаж байгаа хүн олон болсон нь үнэн ш дээ хүмүүс л мэддэгүй болхоос

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.182) 2014-04-17 14:46
      • 0
      • 0

      yun sanal manal we songuuli yvagdaj bga bish boon uls tor bolchih ymaaaa teneg gar we

      Хариулах

    • Зочин

      (202.21.113.164) 2014-04-17 10:12
      • 0
      • 0

      103.26.194.24 14 chi ug cham shig amidraliin tuluu temtsej chadahgui belen setgelgeetei yumnuud uls oron d maani hereg baihgui

      Хариулах

    • Зочин

      (122.201.17.170) 2014-04-17 10:10
      • 0
      • 0

      Энэ доор сэтгэгдэл бичсэн малд хэлэхэд. аль намийг сонгох нь чиний эрх. МАН бид нарыг доромжилсоныхоо төлөө уучлалт гуйх ёстой гэсэн болхоос тэрэнд энэнд саналаа өг гээгүй байна. Магадгүй чи нэг янхан эсвэл нэг архичин эсвэл нэг хар тамхичныг нь нэг юм байна. МАЛ

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.6) 2014-04-16 20:07
      • 0
      • 0

      An. Zailaach. Man garaacheee

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.24) 2014-04-16 20:06
      • 0
      • 0

      Ardchilsan namiihan uls oronoo iim hetsuu bdald oruulchad odoo yah geed bgaan, ta nar yaj ch bsn ard tumen itgehgui 2016 ond ardchilsan nam yu ch ugui bolno. Mongol ardiin nam arai deer yum bnaa mongolchuudaa, bi an.d sanal ugsundu harmasdag 2016 ond man.ig songono.

      Хариулах