Бямбаагийн Буджаргал зургаан хоногийн гүйлтэд 767.7 км гүйж, долоо дахь удаагаа аварга боллоо

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо энэ сарын 10-16-ны хооронд хэт холын зайн гүйлтийн тэмцээн явагдлаа. Тус тэмцээнд оролцсон Буджаргал 767.7-км гүйсэн амжилтаар долоо дахь удаагаа тэргүүн байранд орлоо.

АНУ-ын Нью Жерси мужийн Агуста хотноо тавдугаар сарын 10-16-ны хооронд болсон зургаан өдөр зургаан шөнийн 144 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд Бямбаагийн Буджаргал 767.7 км гүйж долоо дахь удаагаа аварга болжээ.

Олон өдрийн гүйлтийн зургаан удаагийн аварга Б.Буджаргал өрсөлдөгчдөө олон км-ээр ардаа орхиж илүүрхэж ялалт байгуулсан байна. Тэрээр Олон улсын амьтдын эрхийн төлөө байгууллага Петагийн дэмжигч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон өдрийн гүйлтийн тамирчин бөгөөд түүхий ногоон хоолтон буюу raw vegan хоолны дэглэмтэй учраас тэмцээний турш жимсний цэвэр шүүс ууж гүйсэн байна. Тиймээс Б.Буджаргал өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриатай анх удаа улсаа төлөөлөн гүйснээрээ онцлог болжээ.

Олон улсын гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд Орос, Англи, Беларусь, АНУ зэрэг улсын 300 гаруй тамирчин оролцсон байна.

Тэмцээний үеэр түүнийг Монгол Улсын НҮБ-ын Суурин төлөөлөгч В.Энхболд гэргийн хамтаар ирж дэмжсэн нь онцгой үйл явдал боллоо.

Ийнхүү тэрээр долоо дахь удаагаа Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж Монгол Улсын нэрийг дуурсган дахин аварга болжээ.

Түүнчлэн тэрээр олон улсын тэмцээнүүддээ дандаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, амьтны эрхийн төлөө уриатайгаар оролцох болсон байна.

Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дармаа

      (107.181.187.86) 2022-01-29 00:36
      • 0
      • 0

      Учиргүй хурдан гүйгээд байхгүй шогшдог тэмцээн санагдсан

      Хариулах

    • Дармаа

      (107.181.187.86) 2022-01-29 00:36
      • 0
      • 0

      Учиргүй хурдан гүйгээд байхгүй шогшдог тэмцээн санагдсан

      Хариулах