Ой хээрийн түймрийн улмаас Австралийн хоёр мужид онц байдал зарлажээ

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Ой хээрийн түймрийн улмаас Австралийн Квинсленд болон Нью Саут Уэльс мужуудад онц байдал зарлаж, эрх баригчид оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэлтэнд бэлэн байхыг анхааруулжээ.

Дээрх хоёр мужид 120 гаруй түймрийн голомт асч байгаа ба түймэр Австралийн хамгийн том хот болох Сидней хотын бүсэд ойртон ирээд байгаа гэнэ. Нью Саут Уэльс мужийн Орон нутгийн галын албанаас мэдээлсэнээр тус мужид онц байдал зарласан нь цаг агаарын хүнд нөхцөл байдалтай холбоотой гэнэ. Мягмар гарагт тус мужид агаарын хэм цельсийн 37 хэмд хүрэх ба агаарын өндөр хэм, хуурайшилт болон хүчтэй салхи энэ долоо хоногийн дундуур эрчимжих нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх гэнэ.

Онц байдал зарласны улмаас хэдэн арван сургуулиуд болон олон нийтийн албан байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоожээ. Албаны хүмүүсийн мэдээлсэнээр ой хээрийн түймрийн улмаас 3 хүн амь үрэгдээд байгаа ба мянга мянган иргэд гэр орноо орхиход хүрчээ. Австралийн Ерөнхий сайд Скот Моррисон эрх баригчид ой хээрийн түймэрт өртсөн бүх иргэдэд тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Related image

Эрдэмтэд Австралийн ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөртэй улирал улам бүр уртсаж, эрчимжиж байгааг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй салшгүй холбоотой болохыг онцолжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.