Хар чавга, сонгины хоршил бат бөх унтахад тусална

Twitter Print
2021 оны 05-р сар 20-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Нойргүйдэлд орсон бол уламжлалт, ардын жорыг хэрэглээд үзээрэй.

200 грамм хар чавга, 20-30 грамм бөөрөнхий сонгино байхад л болноо.

200 грамм хар чавгаа 250 мл буцалсан халуун бүлээн усанд дэвтээнэ. (5-8 минут)

20-30 грамм бөөрөнхий сонгино дундаж хэлбэрээр хэрчинэ.

Дэвтээсэн чавгаа устай нь саванд хийнэ+ сонгиноо хийгээд зөөлөн галаар 10-15 минут чанана.

Дараа нь шүүгээд хандаа халуун бүлээнээр нь ууна.

Оройн унтахаас 30-40 минутын өмнө ууна. Бага багаар оочиж уугаарай. Ингээд 7-10 хоног орой бүр ууж болноо.

Ядаргаа тайлагдаж нойр тань сайхан хүрээд амрах болно.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.