Залхуурлаа хэрхэн ялан дийлэх вэ?

Twitter Print
2017 оны 11-р сар 09-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Залхуурал гэдэг бол идэвхигүй төлөв байдал юм. Энэ бол таньд байдаг зүйл эсвэл таны хийхээс залхуурдаг зүйл байж болох юм. Залхуу байх нь та ямар ч зүйлийг хийх урам зориг байхгүй байна гэсэн үг. Энэ нь мэдээжийн хэрэг боловч маш олон хүмүүсийн хийдэг алдаа бол өөрсдийгөө залхуу гэж тодорхойлох явдал юм. Энэ нийтлэлдээ би янз бүрийн тохиолдол дахь идэвхигүй байдлыг олж харахад тусламж үзүүлэхийг зорьсон юм. Харин энэ нийтлэлийг уншаад залхуурал бол таны нэг хэсэг биш зүгээр л зуршил гэдгийг ойлгох болно. 
 
Залхуу хүмүүс үргэлж хэрэггүй хүмүүс шиг харагддаг. Тэд юу ч хийдэггүй. Тэд юунд ч хүрдэггүй эсвэл ажилгүй. Энэ төрлийн хүн хүүхэд эсвэл насанд хүрсэн хүн ч байж болно. Та залхуугийн талаар хэзээ ч судлаагүй оюутныг харсан ч байж болох. Та залхуу учраас ажлаа хийдэггүй ажилтныг ч олж хардаг. Энэ бүх тохиолдолд залхуу хүн залхуу байх ямар зүйл хийгээд байна вэ? Гэхдээ тэд үнэхээр залхуу байдаг уу эсвэл залхуу юм шиг аашилдаг уу? 

Залхуу юм шиг аашлах эсвэл залхуу хүн хоёрын хооронд маш том ялгаа бий. Эхний тохиолдолд түр зуурын залхуурлын тухай ярьж байгаа бол харин нөгөө нь байнгын залхуу байх тухай юм. Энэ бол залхуурлын нууц юм. Залхуу хүмүүс бол залхуу биш юм. Тэд зүгээр л түр зуур залхуурах үйлдэл хийдэг. 

Тэгвэл идэвхигүй хүн байхад юу нөлөөлдөг вэ? Хариулт нь бол зорилго, тэмүүлэлгүй байх. Хэрэв та хэн нэгэнд ямар нэг зүйл хийх хангалттай сайн шалтгаан бий болговол тэд хийх л болно. Хийх юм байхгүй гэж боддог хүмүүс ямар ч зүйлийг хийх хангалттай сайн шалтгааныг олоогүй байна гэсэн үг. Залхуу оюутнууд сурахаас залхуурдаг. Учир нь тэд суралцах зорилгоо хардаггүй гэсэн үг. Хэрэв та тэдэнд хангалттай шалтгаан өгч чадвал тэд үйлдэл хийх болно. 

Жишээ нь, хэрэв та фитнесст явахаас залхуурдаг бол хэн нэгэн сая төгрөг амлавал хамт явах байсан уу? Хэрэв та гаражаа цэвэрлэхээс залхуурдаг бол хэн нэгэн таны толгойд буу чиглүүлж байсан бол та цэвэрлэх байсан уу? Учир шалтгаан нь эерэг эсвэл сөрөг ч байж болно. Гагцхүү үйлдэл хийхэд хүчтэй нөлөө үзүүлж байх хэрэгтэй. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.