Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор бага унгадаг хонь үржүүлж эхэлжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Хүлэмжийн хийн гаргалтыг багасгах зорилгоор Шинэ Зеланд улс шинэ хэлбэрийн генийн төсөл хэрэгжүүлж, бага унгаж, метан хий бага ялгаруулдаг хонь үржүүлж эхэлсэн байна.

Шинэ Зеландад хүн нэг бүрд 6 хонь ногддог бол тус улсын хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн гаргалт нь үндэсний нийт хэмжээний 1/3 хувийг эзэлдэг байна. Тиймээс метан хий бага ялгаруулдаг буюу бага унгадаг хонь үржүүлэх шинэ генийн төсөл хэрэгжүүлэхийг тус улсын хөдөө аж ахуйн салбар мэдэгдсэн аж. Хивэгч амьтан унгах, хэхрэхдээ нүүрстөрөгчийн давхар ислийн их хэмжээний метан хий ялгаруулдаг байна. Мөн хивэгч амьтдын метан ялгаруулах хэмжээний ялгаа удам дамждаг тул  метан бага ялгаруулдаг удмын хуц сонгосноор  “метан бага ялгаруулдаг хонь” үржүүлж болох юм байна.

2019 онд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл, дэлхийн хэмжээнд мал аж ахуйн салбарын хүлэмжийн хийн гаргалт 71 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн нийт гаргалтын 14.5 хувийг эзэлдэг байна. Үүнд үхэр нь мал аж ахуйн салбарын хүлэмжийн хийн гаралтын 65 хувийг эзэлдэг бол дараа нь гахай \9 хувь\, одос \8 хувь\, тахиа \8 хувь\, хивэгч бог мал \6 хувь\ ордог байна.

Эх сурвалж: Mongolcri.cn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.