Монгол Улсын баатар Т.Борын хөшөөг хог дээр хаяжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 01-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

БНМАУ-ын анхны эмэгтэй баатар, XX зууны Монгол Улсын баатар Т.Борын хөшөөг нурааж, хог дээр хаяжээ.

Уг хөшөөг 1964 оны зун Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд урам барималч Чимидийн Дашзэвэг шавь О.Пүрэвсүрэнгийнхээ хамт худгийн ус илжгэн тэргээр зөөн сар гаруй хугацаанд зүтгэж, бүрэн хэмжээнд нь бүтээн босгож байсан гэдэг. Харин эх загварыг нь уран барималч Л.Дашдэлэг гаргаж, шавар хийцийг С.Доржпалам Улаанбаатарт урлаж байжээ. Гэвч, олон хүний хөдөлмөрөөр боссон XX зууны баатар эмэгтэйн хөшөө эдүгээ хаягдсан нь энэ аж.

Хөшөөг хэрхэх, яагаад хэрэгсэхгүй хаясан талаар Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүхээс тодруулахад “Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит талбайг энэ жил бид шинэчлэн засварласан. Хуучин хөшөөг манай сумын дөрөвдүгээр багийн хашаанд манай ажилтнууд байрлуулан хадгалж байсан нь иргэдийг бухимдуулжээ. Бид энэхүү ажил хэргийн шүүмжийг хүлээн авч алдаагаа засаж ажиллах болно. Өнгөрсөн наймдугаар сард Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэнгээс сумандаа уг хөшөөг байрлуулах хүсэлт ирсэн байсан юм. Цогт-Овоо, Цогтцэций нийлээд Цогт сум гэж байхад ХЗЭ-ийн даргаар Т.Бор ажиллаж байсан түүхтэй. Хөрөнгө санхүүжилтээс шалтгаалан энэ ажил хойшлоод байна” гэх тайлбарыг өглөө.

Ардын хувьсгалаас хойш төрсөн 61-хэн баатрын нэг, XX зуунд Монгол Улсын баатар болсон хоёрхон хүний Т.Бор 17 насандаа тухайн үеийн Богд хаан аймгийн Шанхай уулсын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдсон. 1932 оны хавар Ганжирваа хувилгаан түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсдын үг ятгалганд сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн, хөдөлсөн ардуудад төр засгийн бодлогыг танилцуулан тэднийг буцаахаар Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж явжээ.

Тэгж явахдаа Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар отоонд орж хүчинд автан баригдсан юм. Тэднийг Лүнгийн хийдэд аваачиж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгийн дотор зөрүүлэн боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоожээ. Маргааш өглөө нь эртлэн “Тугийн цохио ” хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь дөрвөн метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж, нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан Т.Борыг 19 настайд нь хороосон түүхтэй.

МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд Т.Борд Монгол Улсын баатар цол нэхэн олгосон юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • уншигч

      (66.181.178.208) 2019-10-02 22:35
      • 0
      • 0

      Өвөл Өмнөговьд ажлаар очихдоо Т.Борын хөшөөнд хүндэтгэл үзүүьэ байсан. Түүхээ үгүйсгэж хятадыг шүтсэн ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧ БУЮУ ХУЖАА ЦУСТАЙ АРДЧИЛАЛ НЭР БАРИГЧДЫН ХИЙСЭН АЖИЛ

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.24) 2019-10-02 09:54
      • 0
      • 0

      Хөшөө гэхэд хэцүү шавар байсан юмаа.

      Хариулах

    • Зочин

      (202.9.44.64) 2019-10-01 15:01
      • 0
      • 0

      Тэр чигээрээ хужаа үүрлэсэн газар бүхий л түүхийн хөшөө баримал байшин газрыг нь үнэгүйдүүлээд авчихсан даа .Засаг дарга нь гэж ямар илжиг байгаа болдоо хөөрхий

      Хариулах

    • Irgen

      (64.119.27.73) 2019-10-01 14:58
      • 0
      • 0

      Yu ve?!Aimag soumiin zahirgaa tegeed haraad suuj baidag hereg u?

      Хариулах

    • Зочин

      (37.154.133.54) 2019-10-01 13:59
      • 0
      • 0

      Yagaad ene ve

      Хариулах

    • Зочин

      (66.181.180.24) 2019-10-01 13:57
      • 0
      • 0

      Tuuhee nulimaad l baidag boljee baij baihad hend yund gai bolood bnaa tuhain oron nutgiin udirdlaguud yamar hemjeend baigaani haragdaj baina bi dund yeiin tuluulul ednii tuuhiig unshij humuujij hun bolson arai ch de

      Хариулах