
Өнгөрсөн баасан гаригт 18:30-19 цагийн хооронд Олимп хотхоны хажууд явган хүн дайрч хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал 50 орчим насны эрэгтэйг элчингийн дипломат дугаартай цагаан машин дайрч зугтаасан байна. Хохирогч тухайн үед ухаангүй, тусламж дуудах чадамжгүй болсон байсан учир ийнхүү хэргийн газраас зугтааж одсон тухай эх сурвалжууд хэлж байна. Мөн дээрх дайрсан жолооч солонгосоор ярьж байсныг эх сурвалж батлаж байгаа юм.
Одоогоор хохирогч ГССҮТ ухаан орсон ч тархиндаа хүнд бэртэлтэй, хэл ярианы чадвараа түр хугацаагаар алдсан байдалтай байгаа талаар гэр бүлийнх нь мэдээлж байна. БНАСАУ-ын элчин сайдын яамны машин байсан бөгөөд ДК 0925 улсын дугаартай байжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.