Гал голомт руугаа эргэцгээ, Монголчууд аа

Twitter Print
2014 оны 04-р сар 15-нд 16:52 цагт
Мэдээний зураг,
“Монгол хүн гэж хэлүүлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэж Хатанбаатар Магсаржав хаа байсан 1920 онд хэлж байж. Өнөөдөр энэ үг хилийн чанадад сурч боловсорч, “хар, цагаанаар” ажил хөдөлмөр эрхэлж, эх нутгийнхаа үнэ цэн, Монгол орны иргэн болсон нэр төрөө дээдлэн санагалзаж  яваа 180 гаруй мянган эх орон нэгтнүүдэд маань тун ч их хамаатай. Сүүлийн гурав дөрөвхөн жилээс л дэлхий нийтийн анхааралд ороод байгаагаас бус Монгол шиг жижигхэн орны иргэд эх орныхоо үнэ цэн, нэр төрөө хамгийн ихээр дээдлэх учиртай юм.

2013 оны судалгаагаар харьд амьдарч буй Монголчууд  эх орон руугаа 320 сая орчим ам. доллар гуйвуулсан нь багагүй мөнгө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ер нь гадаадад байгаа Монголчуудаас эх орон руугаа илгээсэн мөнгө 2004 онд дээд амжилт тогтоож, ДНБ-ний 10 хувьтай тэнцэж байсан юм билээ. Гадаадаас орж ирж байгаа энэ мөнгөний урсгалыг Монголын эдийн засаг дахь цэвэр хөрөнгө оруулалт  мэтээр бид бүхний олонхи нь ойлгож, төөрөгдөж яваа нь харамсалтай. Үнэн хэрэгтээ Монголоос гадагшаа урсаж буй мөнгийг энэ 320 сая ам. доллараас хасч байж сая л гадаадад байгаа Mонголчуудын эх орондоо илгээсэн  мөнгөний цэвэр дүн нь гарах ба 320 саяас  багасах нь  ойлгомжтой.

Монголоос гадагш урсаж байгаа  мөнгөний урсгалын дийлэнх хэсгийг төрд сонгогдон гарч ирсэн ч улсын хөрөнгийг хулгайлан завшигч албан тушаалтнуудын гадаад руу гуйвуулдаг мөнгө эзэлдэг нь хэнд ч нууц биш. Тэд луйвардан завшсан хөрөнгө, мөнгөө гадаадын олон оронд хадгаламж, үл хөдлөх хөрөнгө болгон байршуулж байгаа. Харьд байгаа Монголчууд  ар гэр, улс орондоо тодорхой хэмжээгээр тус болж, өнөөдрийнх нь өл хоолыг залгуулж байгаа ч, маргаашийнх нь аз жаргалыг бататгахад дорвитой үр нөлөө үзүүлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд тэд Монголын эдийн засаг, хувь хүний амьдралд ашиг тусаа өгч байгаа боловч, урт хугацаанд нөлөө үзүүлж чадахгүйгээр барахгүй, Монгол Улсад хохиролтой юм.

Гадаадад байгаа Монголчууд юу хожиж, юу сурч мэдэв...

Боловсрол, мэдлэг, ажлын туршлага, олон улсын түвшинд, зах зээлийн нийгэмд ажиллах чадвар, соёл, ухамсар, ёс суртахуун, хувийн хариуцлага, өөрийгөө болон цаг хугацааг үнэлэх чадвар гээд олон “эрдмийг өвөртөлсөн” нь тодорхой. Энэ нь тухайн хүндээ, тэдгээрийн гэр бүлд тун ч их ашиг тустай байвч, тэр хүний зүгээс Монголтой холбоотой ямар нэгэн ажил хэрэгжүүлэхгүй, Монголд тодорхой хувь нэмрээ оруулж нөлөөлөхгүй  л бол сурсан мэдсэн нь Монгол Улсад ямар ч хүртээлгүй юм. Жишээ нь АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ ажилладаг Монгол залуус цөөнгүй бий. Тэдний хүүхдүүд ч сэхээтэн Америк айлын хүүхдүүдийн адилаар боловсорч, Америк хүмүүжлээр өсцгөөж байгаа. Харамсалтай нь энэ хүмүүсийн нэлээд хэсэг нь эзэмшсэн мэргэжил, боловсролоо Монголдоо зориулах сэтгэлгүй, үр хүүхдүүддээ Монгол хэл сургадаггүй, өөрсдөө Монгол гэсэн нэр төрөө бодож эх орондоо өчүүхэн ч гэсэн туслах хандлага үзүүлдэггүй. Тэд эх оронч үзлээ, Монголын иргэн гэдэг нэр төрөө мартчихаагүй бол зөвхөн тухайн салбартаа төдийгүй Монголын нийгэмд ч тодорхой нөлөөлж чадах чадвартай хүмүүс билээ. 

Гэтэл гадаадад байгаа Монголчуудын дунд байдаг нийтлэг хандлага нь эх орноо муулах, өөрөө тийм ядуу буурай оронд төрж өсөөгүй, төрөл арилжсан мэтээр Монголтой холбоотой бүхнийг үгүйсгэж, эх орондоо үлдэгсдийг зэрлэг бүдүүлэг, архичин арчаагүйчүүд мэтээр донгодох нь их болжээ. Монголын нийгмийг тэр аяар нь балчиг шавартай зүйрлэж, тэр гамшгаас сугарч гарч ирсэн өөрсдийнхөө ид хавыг дэвэн дэлхийгээр нэг дуулцгаах болж. Нийгмээ иргэн нь шүүмжилж болно, шүүмжлэх ч ёстой. Харин харьд байгаа эх орон нэгтнүүд маань Монголын өнөөдрийн нийгмийг шүүмжлэхдээ “Хэдхэн баячууд нь хагартлаа баяжаад дуусч байгаа, 20 гаруй жил хойшоо л ухраад байгаа. Би л лав эргэж очихгүй. Очдог юм аа гэхэд  насныхаа эцэст ясаа тавих гэж л очно” хэмээн шүүмжилцгээхээ аядах цаг болжээ.

Монголчууд  бид юу алдаж байгаа вэ...

Монголын залуус харьд одсоноор манай нийгэм эдийн засагт тооцоолж болох, тооцоолоход бэрх маш олон сөрөг үр дагавар гарсаар байна.

Асар их оюуны болон биеийн хүч, гадагшаа урсаж байгаагаас тэдний орон зайг нь Хятад, Вьетнам, Солонгосын хөлсний ажилчид нөхөж, хүний нөөцийн үлэмж их зардлыг Монгол Улс гаргаж байгаа. Үүний гол буруутнаар эрх мэдлийг атгаж, төр засгийн толгойд олон жил бугшин суусан МАН, тэдний халаа болсон өнөөдрийн эрх баригч улстөрчдийг нэрлэвэл зохино. Үндэсний ажиллах хүчний мэдлэг чадварыг хөхиүлэн дэмжиж, тэднийг сургаж боловсруулахаас  илүүтэй гадагш нь хөөж туух замаар Солонгос, Чех, Япон зэрэг орнууд руу цөлж, оронд нь голдуу Хятад, Хойд Солонгосын иргэдээр нөхөж авч байгаа нь улс орны хойшдын аюулгүй байдалд  заналхийлсэн, харь орны эрх ашигт үйлчилсэн гаж тогтолцоо юм. Үүнээс болж нэгдүгээрт Монголын хүн амын цэвэр өсөлт удааширч, цаашид зогсох аюулд орсон, хоёрдугаарт ажлын байрууд, гол гол зах зээлийг Хятад, Солонгосын бохир мөнгө угаагчид, гэмт хэрэгтнүүд гартаа атгажээ. Үүнээс нь болж хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд гамшгийн аюул нүүрлэж нийгмийн хөгжлийн цөм, Монгол хүний хөгжил доройтсоор байна. Цэвэр цусны монголчууд багасах, эрлийз, хурлийзууд үй олноороо төрж, Монголчууд Хятадад эрчимтэй уусч эхэлснээр сүүлийн үед ялангуяа гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол тун удахгүй БНХАУ-ын нэгэн муж болно” гэсэн тун ч хорлонтой мэдээлэл олонтаа сонсогдох болоод байна. Эрх мэдэлтнүүд хээл хахууль, бас бус бохир замаар гадныханд орд газар эзэмших зөвшөөрөл олгосоор байгаа нь Монгол Улсын ирээдүйг гадны хөрөнгө оруулагчдын халаасанд улам бүр хийсээр байгаа хэрэг юм.

Нөгөө талаар гадаадад байгаа монголчууд хөрөнгө, санхүү, материаллаг талаасаа дэвжин дээшилж байгаа ч цаана нь  ЭХ ОРОН гэдэг бүхнээс үнэтэй, ариун нандин зүйлээ өдөр өнгөрөх тусам алдаж, асгаж байгаагаа ухаараасай. Хувийн хэрэгцээгээ эхэлж хангачихаад, дараа нь улсаа хөгжүүлэхэд оролцож болох л юм хэмээн сэтгэсээр яваа таныг нүд аних мөчид Монгол Улс чинь хамт мөхөж байж мэдэх л юм. Хүний хэрэглээ гэдэг шуналаас болж тэлдэг, харин ухамсраас шалтгаалан агшааж, хязгаарлаж болдог өчүүхэн зүйл юм. Тодорхой хугацааны дараа эх орондоо заавал харина гэсэн бат бодолтой Монголын иргэн бүрийг алтаар үнэлэх учиртай. Гадаадад байгаа ихэнх Монголчууд “Эх оронд минь хүний хөдөлмөрийг  шударга үнэлж, сайхан амьдрах хангалттай  цалин хөлс олгодог болсон цагт харина” гэж ярьж, тэр “сайхан” цагийг битүүхэн хүлээсээр л яваа.

Үлгэрийн юм шиг тийм орчин нөхцөл бүрэлдэн тогтоход харьд ажиллаж, амьдарч байгаа та бүгдийн маань халуун сэтгэл, нөр их хөдөлмөр зүтгэл дутагдаад байна. Хүүхдүүд голдуухан, тэтгэврийн хөгшид дийлэнх, ядруухан төрийн албан хаагчид, орон гэргүй тэнэмэл, архичин, арчаагүй голдуухан ч гал голомтоо сахиад үлдсэн эх орон нэгтнүүд чинь “ТЭД Л ЭРГЭЖ ИРЖ ЭНЭ УЛС ОРНЫГ АВАРНА” хэмээн та нарынхаа зүг итгэлийн харцаар ширтэцгээсээр л байгаа. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм,  баялгийг өвөрлөн эх орондоо ирцгээ” харьд байгаа элэг нэгтнүүд минь. Хамтдаа хөдөлмөрлөж, шинэ Монгол орноо хөл дээр нь босгоцгооё.

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.7) 2014-04-26 11:50
      • 0
      • 0

      монголд ирэх хэрэггүй шүү. ажлын байр байхгүй. ялын ажил хийгээд 500$ хүрэхтэй үгүйтэй цалин авна. монголд баян айлын хүүхэд болж төрөх эсвэл японд очиж сумо барилдах 2 арга байна. гадаададаа мөнгөө хийцгээ монголчуудаа

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.177) 2014-04-15 12:11
      • 0
      • 0

      манан бүгдийг хулгайлаад гадаад гаргасан . парламент нэртэй олон толгойтой могой байсан цагт монгол хэзээ ч хөгжихгүй. нэг л хүнээр удирдуулах үед хөгжил ярих байх 5 жилд босох улсыг бараг 30 жил адгийн шаарууд шороотой нь хутгалаа. олон мянган хүнийг зовоож аллаа траншейнд орууллаа гадаад гаргалаа өвчин зовлонд бариуллаа худлаа хувьсгал хийсэн баатарууд болж жүжиглэлээ МАН,АН хоёулаа юм хийгээгүй байж гавьяатнууд болцгоож луйварчид хулгайч нартаа хөшөө босгон өөрсдийгөө баатар гэж цол тэмдэгээр шагнаж байна. улс орноо өөд татаж чадахгүй ерөнхийлөгч нь дэлхийн хүн болон дэмийрч гадаадаар тэнэх болж ийм байхад гаднаас ирэх хэцүү биз дээ

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.1) 2014-04-15 08:44
      • 0
      • 0

      Yasaa hayah bish huchee ogoh gej irvel bolchihno.

      Хариулах

    • Зочин

      (88.172.210.77) 2014-04-15 05:07
      • 0
      • 0

      YAJ?

      Хариулах