Аспирины ашигтай хэрэглээ

Twitter Print
2023 оны 06-р сар 08-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

- Шавьжинд хазуулсан үед.

Шумууланд хазуулсан үедээ аспириныг норгоод хазуулсан хэсэг дээрээ шавж тавибал хавдаж загатнадаггүй байна.

- Арьсны сорви, толбо арилгах.

Аспирин нь цайруулах тос, арьс цэвэрлэгч үйлдвэрлэхэд ашигладаг тосонд уусдаг найрлагатай. Долоон ширхэг аспириныг 3 хоолны халбага тараг, 1 хоолны халбага зөгийн балтай холино. Цэвэрлэсэн нүүрэндээ түрхээд маскаа 15 минут байлгаарай. Энэхүү нүүрний эмчилгээ нь таны арьсыг гэрэлтсэн толигор болгоно. Энэ нь бага зэргийн гуужуулах үйлчилгээтэй бөгөөд арьсны сорви, толбыг багасгаж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ.

- Гуужуулагч болдог.

Аспирин нь нүүрний үхсэн эсийг арилгах маш сайн гуужуулагч юм. Үүнээс гадна, энэ нь хэт их тослогтохоос сэргийлж, нүхжилтийг агшаахад тусалдаг. Зүгээр л устай хольж хэдэн минут байлгана. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол арьсыг цочроохгүйн тулд зөөлөн түрхээрэй.

- Хөлний арьсны хатууг арилгана.

Эдгээр шахмалууд нь улыг зөөлрүүлж, үхсэн арьсыг амархан арилгахад тусалдаг. Долоон ширхэг аспириныг нухаж, хагас халбага нимбэгний шүүс нэмж зуурмаг болгоно. Холимгийг хөлийн уланд түрхэж, дулаан даавуугаар орооно. 10 минутын турш байлгаад хатуу хэсгийг үрж арчина.

- Гэмтсэн үсийг нөхөн сэргээнэ.

Аспирин нь таны үсэнд ч мөн адил үр өгөөжтэй байх болно. Эрүүл, гялалзсан үстэй болмоор байвал 10 ширхэг аспириныг аяга бүлээн усанд уусгаад угаасан үсэндээ түрхээрэй. 15 минут орчим байлгаад дараа нь усаар зайлна.

- Хувцаст тогтсон хөлсний толбыг арилгана

Хувцсанд тань хөлсний толбо тогтсон бол бүлээн усанд уусгасан аспирин түрхээд нэг хоноод ердийн байдлаар хувцсаа угаагаад үзээрэй, үр дүнг нь хараад та гайхах болно.

- Ванн дахь савангийн хөөсны үлдэгдлийг арилгана.

Ваннанд үлдсэн савангийн үлдэгдлийг ор мөргүй арилгахыг хүсэж буй бол 5 ш аспириныг нунтаглан ванны угаалгын шингэндээ нэмнэ үү. Бүх газарт жигд цацаж, хагас цагийн болоод угаахад цэв цэвэрхэн болно.

- Цэцгийн амьдралыг уртасгана.

Шинэхэн тайрсан цэцгүүдээ ваарандаа удаан амьдруулмаар байгаа бол нунтагласан аспириныг усандаа нэмээрэй. Ингэхэд сарнай цэцгийн хувьд маш сайн үйлчилдэг тул урт удаан хугацаанд амьдруулна.

- Хаг арилгана.

Үсэнд тань хаг бутраад байхад загатнаад маш хэцүү дээрээс муухай харагддаг. Хагнаас салахын тулд 2ш нунтагласан аспириныг шампуньтай хольж үсээ угаана уу.

- Батга арилгахад туслана

Аспирин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул батгыг арилгахад тусалдаг. Бүрээсгүй 2-3ш аспириныг нухаж нимбэгний шүүстэй холино. Холимогоо батган дээрээ түрхээд 2' байлгаад угаана. Үүнийг хэрэглэсний дараа наранд шууд гарах нь тохиромжгүйг санаарай.

Эдгээр зөвлөмжийг туршиж үзэхээс өмнө арьсны эмчтэй зөвлөлдөхийг сануулья.

Д.Золзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.