Шүүх М.Тулгатын АН-ын тамгыг хүчин төгөлдөр гэж үзлээ

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын талаас 23 өмгөөлөгч хөлслөн, удаа дараа шалтаг шалтгаан тоочин хойшлуулж байсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, Тувааны гомдлоор үүсгэсэн АН-ын тамганы маргааныг М.Тулгатын талд эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн М.Тулгатын Ардчилсан намын ашиглаж байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзжээ. Харин Ц.Тувааны тал буюу О.Цогтгэрэлийн ашиглаж буй АН-ын тамгыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн байна. Ингэснээр албан ёсны гэрчилгээтэй АН-ын тамганы албан ёсны үйлчлэл сэргэлээ.

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүхээс: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д зааснаар өөрчлөлт оруулсан. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ЗХШХШТХ 62.1.1-т заасан бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэх үндэслэлээр, Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энэхүү шүүхийн шийдвэрээр Ц.Туваан, О.Цогтгэрэл нар нь АН-ыг төлөөлөхгүй бөгөөд, энэ нь УДШ болон УБЕГ-аас СЕХ-нд ирүүлсэн лавлагаануудаар баталгаажсан учраас анхан шатны шүүхэд хандсан Ц.Тувааны тэр хэрэг бүрдэлгүй гэдгээр цуцлагдах юм.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (143.176.33.66) 2014-04-14 21:00
      • 0
      • 0

      kkk bas yu ve holniih ni tavhaig olood oolood baidag ene mongol chuudaa gej, har ym chini tavhai cairuu l haragdana shuu dee,

      Хариулах

    • Зочин

      (143.176.33.66) 2014-04-14 20:58
      • 0
      • 0

      untlaganii huvcas geheesee iluu untaj bosood nomordog halad l ym bish uu, gehdee hun ymar oncgoos harah ni chuhal bolov uu ,ene ni tegeed ih unetei halad bgaa daa kkk,ih l baysgalantai baina hoorhii ,ooroo bol halad nomorson gej bodohgui l bgaa baih daa

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.172) 2014-04-14 20:13
      • 0
      • 0

      VIVA SITY D HUN AMIDARDAG YUMUU.USGUI BOHIR N URSDAGGUI UMHII GEE BIZ DEE

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.15) 2014-04-14 17:54
      • 0
      • 0

      khulnii tawkhai ni muukhai yum

      Хариулах

    • Bulgaa

      (122.201.28.3) 2014-04-14 17:43
      • 0
      • 0

      Viva city horoolold hudaldaa uilchilgeenii talbai zarna. Holbogdoh utas: 89010055

      Хариулах

    • Зочин

      (180.149.93.20) 2014-04-14 17:15
      • 1
      • 0

      balai avgai

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.215) 2014-04-14 16:26
      • 0
      • 1

      Үнэн тасархай эмэгтэй шүү. Амжилт

      Хариулах