
Испанийн хөлбөмбөгийн 33-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ улирлын онцлох баг нь яах аргагүй “Атлетико Мадрид” баг юм. Д.Симеонегийн залуус “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгараад зогсохгүй улсынхаа лигийг итгэл төгс тэргүүлж байна. Тэд 33 тоглолт хийхдээ “Эспаньол”-д 1:0, “Осасуна”-д 3:0, 2:1-ээр ердөө гуравхан удаа хожигджээ. Харин “Барса”, “Реал”-тай гурван тоглолт хийж нэг ч хожигдоогүй байна. Мөн шилдэг довтлогч Д.Коста 26 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэж байгаа аж.
Сүүлийн тойрогт “Атлетико Мадрид”-“Хетафе” клубыг 2:0-ээр буулган авч 82 оноотой лигийг тэргүүлж байна. Бусад тоглолтын хувьд “Реал Мадрид”-“Алмериа” 4:0, “Севилья”-“Реал Бетис” 2:0, “Вильяреал”-“Леванте” 1:0, “Гранада”-“Барселона” 1:0, “Валенсия”-“Эльч” 2:1-ээр тус тус хожсон бол “Эспаньол”-“Рио Валлекино” 2:2, “Сельта”-“Реал Сосьедад” 2:2-оор тэнцэж эвийн гэрээ байгуулжээ.
М.Золбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.