Хятадад сургууль, цэцэрлэгүүдийг гадаадын хөтөлбөрөөр хичээллэхийг хориглолоо

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Төрийн зөвлөл хувийн цэцэрлэг болон бага, дунд сургуулиудад гадаадын хөтөлбөрөөр хичээл заахыг мөн тухайн цэцэрлэг, бага дунд сургуулиудыг өөр улсын хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хориглосон хуулийн төслийг баталжээ.

Уг хуулийн төсөл ирэх 9-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ба үүгээрээ Хятадын эрх баригчид боловсролын салбар дахь хяналтаа нэмэгдүүлэхийг зорьж байна.

Хятадад гадаад болон дотоодын боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг олон тооны хувийн цэцэрлэгүүд болон бага дунд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Дээрх хуулийн төслийг хэрэгжүүлж эхэлснээр хувийн цэцэрлэг, бага дунд сургуулиудын захирлуудын зөвлөлийн гишүүд нь бүгд БНХАУ-ын иргэн байх ёстой ба захирлуудын зөвлөлд боловсролын яамны албан хаагчид суух ёстой болж байгаа аж.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Бээжин сургуулиас гадна хувиараа багшаас хичээл авах явдлыг хориглож сурагчдад ирэх ачаалал дарамтыг багасгах, айл өрхүүдийн амьжиргааны зардлыг багасгаснаар төрөлтийг дэмжих бодлого баримталж байна.

Шинээр хэрэгжих хуулийн төслийн дагуу хувийн цэцэрлэг, бага дунд сургуулиуд нь элсэлтийн шалгалт зохион байгуулж болохгүй ба урьдчилсан элсэлт авч болохгүй аж.

Мөн улсын сургуулиуд дэргэдээ хувийн сургууль байгуулж эсвэл хувийн сургуулийн статустай болохыг хоригложээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/china

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.183.33) 2020-12-12 16:00
      • 0
      • 0

      Amia horloh gej oroldson huuhdiig avarsan yum tsagdaa ireed avch yavaad tag bolson doo

      Хариулах