Онц хүнд гэмт хэрэгтэнг илрүүлэн баривчилжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 14-нд 12:19 цагт
Мэдээний зураг,
Хөдөө, орон нутагт онц ноцтой гэмт хэрэг гарах нь зогсохгүй байна. Иймд Цагдаагийн Ерөнхий газар илрэхгүй байгаа онц хүнд гэмт хэргийн эзэн холбогдогчыг илрүүлэх зорилгоор хүч нэмэгдүүлэн ажиллажээ. Үүний үр дүнд онц ноцтой гэмт хэрэгтэн, Завхан аймгийн харъяат Ц.Анхболд гэгч нөхрийг баривчилсан аж. Гэмт хэрэг үйлдсэн хугацаандаа цагдаагийн байгууллагаас зугтааж, ой хээрээр орогнож явсан Ц.Анхболд гэгч этгээд 2012 онд Завхан аймагт хувиараа жижиг үйлдвэрлэл эрхлэгч А-д хүч хэрэглэн нэг сая төгрөгийг нь дээдэмдэн зугтжээ. Мөн Орхон аймгийн иргэн Д-г хүчиндэн, эд зүйлийг нь дээрэмдсэн байна. Хамгийн сүүлд Булган аймгийн төвд өндөр настан, эмэгтэй Л-ийн амь насыг зэрлэгээр хөнөөж үнэт эдлэлийг нь дээрэмдэн оргон зайлжээ.

Дээрх ноцтой гэмт хэргүүдийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбат, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Г. Бат-Эрдэнэ нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлэн тогтоосон байна. Энэхүү гурван гэмт хэргийг Завхан аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, өмнө нь хулгайн хэргээр яллагдаж байсан Цогхүүгийн Анхболд гэгч этгээд үйлдсэн болохыг хөдлөшгүй баримтаар тогтоожээ. Улмаар гэмт хэрэгтэн Ц.Анхболдод Булган аймгийн Сум дундын шүүхээс 25 жилийн хорих ял шийтгэл ноогдуулсан байна.

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zочин

      (180.235.184.200) 2014-04-14 13:43
      • 0
      • 0

      aimaar adguus bna shd.........yagaad 25 ugsun gj.....tegeed jiriin deglemtei yum uu....bulganii shvvh yasan enerengvi yum be....hvn ami,hvchin,deerem......

      Хариулах