МХБХ-ны Ерөнхийлөгч “AFC CUP”-ын хаалтын үйл ажиллагаанд оролцлоо

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Азийн Хѳлбѳмбѳгийн Холбооноос манай тивийн шилдэг клубүүдийн дунд зохион байгуулаг "AFC CUP" тэмцээний шигшээ тоглолтод Ливаны "Ал Ахед", БНАСАУ-ын "4.25" клубүүд тунаж үлдээд байсан.

Аварга багийг тодруулах уг чухал тоглолт 11-р сарын 04-нд Малайзын нийслэл Куала Лумпур хотод болоход "Ал Ахед" клуб үндсэн цагт 1:0-ээр хожсон юм. Тэдний ѳрсѳлдѳгч "4.25" клуб нь "AFC Cup"-ын плэй оффын шатанд "Эрчим" клубтэй тоглож цааш шалгарч байсныг манай хѳлбѳмбѳг сонирхогчид мэдэх билээ. "AFC Cup" тэмцээний хаалтын үйл ажиллагаанд АХБХ-ны Ерѳнхийлѳгч Шэйх Салман Бин Ебрахим Ал Калифа болон бусад Зѳвлѳлийн гишүүд оролцлоо.

МХБХ-ны Ерѳнхийлѳгч А.Ганбаатар, АХБХ-ны Дэд Ерѳнхийлѳгчийн хувиар шагнал гардуулах ёслолд оролцож "4.25" клубт дэд байрын шагналыг гардуулан ѳглѳѳ. МХБХ-ны Ерѳнхийлѳгч А.Ганбаатар энэ үеэр АХБХ-ны оффист ажиллаж, Монголд хэрэгжүүлэх тѳсѳл хѳтѳлбѳрүүдийн хэрэгжилттэй танилцлаа. Мѳн тэрээр энэ намраас АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцааны хороог даргалан ажиллаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хэхэхэ

      (202.179.25.161) 2019-11-07 14:14
      • 0
      • 0

      эсгий хийхэд нохой гэж,морь Ганболд топ гэх янхан Болормааг багийн эмч гэж авч яваад буудалд чарлуулаад л хонодогсон,энэ яаж дутахав нэг юм дагуулцан салгалж яваа даа балин хамар Ганбаа

      Хариулах