Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Н.Номтойбаярын “авлигачин”-аас салж, С.Чинзоригийн гарт очих уу

Twitter Print
2019 оны 12-р сар 06-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-ын Ажиллах хүч шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, мөн тус газрын мэргэжилтэн А.Ариунтуяа нарыг 2019.10.14-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг сүр дуулиантайгаар зарласан билээ.

Тэднийг үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй үйлдэл, үйл ажиллагаа явуулж байж болзошгүй үндэслэлээр шалгатал “Оюундалай цаг” ХХК-д хуурамч бичиг үйлдэж, хуулиар гадаад ажилчдын төлбөрт төлдөг ажлын байрны төлбөр болох 10 гаруй сая төгрөгийг улсад тушаалгүй, хувьдаа завшсан үйлдлийг нь тогтоосон байна. Улмаар 10-р сарын 24-ны өдөр Прокурорын байгууллагаас харьяаллыг Авилгатай тэмцэх газар /АТГ/ руу тогтоож, шилжүүлэн мөрдөн байцаалтыг даалгажээ. Гэвч АТГ-аас уг хэргийг өнөөг болтол мөрдөн шалгасангүй.

Тэр ч бүү хэл З.Буянбадрах нь АТГ-т шалгагдаж байгаа ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсний дараа ХХҮЕГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна. АТГ-ын уг хэргийг мөрдөн шалгахгүй байгаа гол шалтгааныг тус АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Баянтүмэн нь З.Буянбадрах болон Ажиллах хүч шилжилт хөдөлгөөний газрын гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах хэлтсийн дарга П.Мөнхжаргал нартай ашиг сонирхлын зөрчилтэй буюу Цагдаагийн акедемийн нэг ангийнхан гэнэ.

З.Буянбадрах гэж хэн бэ?

З.Буянбадрах нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн гарын хүн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нь энэ салбарт хоёр удаа сайд болохдоо З.Буянбадрахыг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хариуцсан чиглэлд хоёр удаа ийнхүү даргаар томилжээ. Одоо З.Буянбадрах нь төрд ажилласан жил шалгуураараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга болохоор сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр хөөцөлдүүлж байна. Учир нь ХХҮЕГ-ын даргыг Засгийн газраас томилдог байна.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрах, Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах хэлтсийн дарга П.Мөнхжаргал, Гадаадад ажиллах хүч мэргэжилтэн гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд нар нь бүгд Өвөрхангай аймгийнх. Албан тушаалаа ашиглан улсад орох ёстой 10 сая төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон хүн хариуцлага хүлээх байтугай албан тушаал дэвших нь ээ. 

Сэтгүүлч Б.Отгон

2019.12.06

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗочинT

      (103.10.23.210) 2014-04-14 11:37
      • 0
      • 1

      hvnee toolj chadahgvi bj choniig bvgdiigni tooltson te, 1221 ntr chihshig haanaas zohiogood gargaad irsen too yum boldoo,

      Хариулах

    • Зоччччччин

      (202.72.245.122) 2014-04-14 11:27
      • 0
      • 0

      АМЬТАЙ ЗЇЙЛТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГЛЭДЭГ ЇГ АМЬГЇЙ ЗЇЙЛТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГЛЭДЭГ ЇГИЙГ ХОЛИЖ БИЧИГИЙН ХЭЛНИЙ СОЁЛЫГ ИХ АЛДАГДУУЛСАН БАЙНА СОНГОДОГ ЗОХИОЛУУДЫГ САНЙ УНШ

      Хариулах