АНУ-ын нисгэгчгүй онгоцууд Исламын улс бүлэглэлд цохилт өгөх үеэр 10 энгийн иргэн амь үрэгдсэн бичлэгийг ил болгов

Twitter Print
2022 оны 01-р сар 21-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

2021 оны наймдугаар сарын 29-нд АНУ-ын нисгэгчгүй онгоцууд Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн гишүүдийг устгах зорилготой цохилт өгөх үеэр 10 энгийн иргэн /7 хүүхэд/ амь үрэгдсэн байдаг.

Тус эмгэнэлт үйл явдлын хяналтын камерын бичлэгийг Пентагон нууцын зэрэглэлээс гаргасан нь том шуугиан тариад байна.

Нью Йорк Таймс лхагва гарагт нийтэлсэн 25 минутын бичлэгт цохилт өгөх бүсэд энгийн иргэн, хүүхдүүд байгаа нь харагдах ажээ. Өөр нэг зүйл гэвэл цохилтын үеэр Исламын улс бүлэглэлийн нэг ч террорист амь үрэгдээгүй байна.

Америкийн операторууд 2021 оны наймдугаар сарын 29-ны өдөр Кабулд цагаан өнгийн Toyota Corolla машины жолоочийг хоёр нисгэгчгүй онгоцоор найман цаг орчим мөрдөж байгаад, түүнийг ISIS-K террорист бүлэглэлийн гишүүн гэж тодорхойлж, нисгэгчгүй онгоцноос агаар-газар ангиллын AGM-114 Hellfire пуужингаар цохилт өгч устгасан байдаг.

Гэвч устгагдсан машины жолооч нь АНУ-ын Калифорнид төвтэй Nutrition and Education International -ийн Кабул дахь салбарт ажилладаг, тусламжийн ажитан Земари Ахмади болох нь хожим тодорхой болсон юм. Пуужингийн цохилтод Ахмадигийн охин Малика тэргүүтэй, түүний гэр бүлимйн 9 гишүүн өртөж амь үрэгдсэн...

Нууцын зэрэглэлд байсан тус бичлэгийг Нью Йорк Таймс сонин "Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль"-ийн дагуу зарга мэдүүлж, ил болгож чаджээ.

Э.Сарнай

Москва

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.