"Нийслэл өргөө” -гийн захирал Б.Ганзориг Тендерийн мөнгийг зориулалтаар нь зарцуулдаггүй

Twitter Print
2014 оны 04-р сар 15-нд 14:38 цагт
Мэдээний зураг,
Сүүлийн үед барилгын тендертэй холбоотой элдэв маргаан, хэл ам тасрахаа больсон. Тэгвэл “Нийслэл өргөө” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригийг гурван барилгын асуудалтай холбогдуулан шалгаж эхэлжээ. АТГ-аас “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд цагдан хорьж, хилээр нэвтрэх эрхийг нь хаасан байдаг.

Төсвийн хөрөнгөөр  зарласан томоохон тендерүүдийг яаж ийгээд авчихдаг  “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг нь мөн АТГ-т шалгагдаж буй Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавалын нөмөр нөөлөг дор нэлээд олон барилгын ажил авч, будлиантуулж байсан нь олон нийтэд ил болсон.   

Мөн олон тендерт ялж тендерийн мөнгийг нь зориулалтаар нь зарцуулдаггүй өөрийн өр ширээ дарахын тулд хувьдаа ашиглаж байсныг АТГ-аас өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийхдээ онцолсон. Тодруулбал, “Нийслэл өргөө” компани нь Яармагт баригдаж байгаа 300 ортой IV амаржих газар, Үндэсний архивын газрын барилга, Баян-Өлгий аймагт баригдаж байгаа барилга зэрэг олон барилгын ажлын тендерт шалгарсан боловч мөнгөө үрчихээд барилгаа барихгүй байгаа аж.

“Нийслэл Өргөө” компани нь 1962 онд Улаанбаатар хотын бай­шин үйлдвэрлэх комбинатын дэр­гэд “Угсармал орон сууцны анги” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1999 онд хувьчлагдан “Нийслэл Өргөө” нэртэй болсон байдаг. Тус компани улсын төсвөөс зарласан олон тендерийн ажлыг авч байсан бө­гөөд өнгөрсөн хугацаанд Төрийн ёс­лол хүндэтгэлийн цогцолбор, Бага­нуур дүүргийн орон сууцны барил­гууд, Монгол Улсын эрдэнэ­сийн сангийн барилга, МУИС-ийн хичээлийн байрны өргөтгөл, Говь-Алтай аймгийн алтай хотын нисэх онгоцны буудал зэрэг олон барилгын ажлыг гүйцэтгэж байжээ. 

Г.Ганчимэг

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.