Ажил хаялтанд 800 мянга гаруй иргэд оролцжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 06-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Францын засгийн газраас санаачлаад буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтийн эсрэг жагсаал цуглаан Францын 100 гаруй хотод болж өнгөрсөн ба эдгээр жагсаалд нийт 800 мянга гаруй иргэд нэгдсэн тухай Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлж байна.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтийн эсрэг үндэсний хэмжээнд зарласан ажил хаялтын улмаас Франц даяар сургуулиуд хаалгаа барьж, зам тээврийн хөдөлгөөний доголдол үүссэн байна. Зарим хотуудад жагсагчид болон хууль сахиулагч нарын хооронд мөргөлдөөн үүсчээ. Нийслэл Парист цагдаа нар 71 хүнийг баривчилсан ба жагсаалын үеэр бусдын эд хөрөнгөнд халдаж, сүйтгэсэн явдал Парис, Нант, Бордо, Ренн зэрэг хотуудад бүртгэгджээ.

Францын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн мэдээлж байгаагаар улс даяар зохион байгуулагдсан жагсаал цуглаанд нийт 1.5 сая хүн оролцсон ба ажил хаялтанд нэгдсэн иргэд Францад үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах 8 үйлдвэрийн 7 руу нь хүрэх замыг хаажээ. Эйфелийн цамхаг, Музей Орсе, Версалийн ордон зэрэг жуулчдын ихээр зорьдог газрууд ажил хаялт зарласантай холбоотойгоор хаалгаа барьсан байна.

Холбоотой Зураг

Зарим үйлдвэрчний эвлэлүүд Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтээс татгалзах хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Францад үйлчилж буй 42 төрлийн тэтгэврийн тогтолцоог халж, оноонд суурилсан тэтгэвэрийн нэгдсэн тогтолцоог 2025 оноос нэвтрүүлэх санаачлага гаргаад байгаа нь францчуудын бухимдлыг төрүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.