Г.Уянга гишүүний сандалтай суулт болно

Twitter Print
2014 оны 04-р сар 14-нд 07:30 цагт
Мэдээний зураг,
УИХ-ын гишүүний зохион байгуулж буй сандалтай суулт өнөөдөр эхэлж, маргааш өндөрлөнө. Уг үйл ажиллагаа Чингисийн талбайд болох юм. Тус суултын нэр нь “Монголын нэг өдөр-2014” бөгөөд Г.Уянга гишүүн үүнийгээ амьдрал таниулах ардын цуглаан хэмээн нэрлээд буй. Уг цуглаанд амьдрал нь асуудалтай байгаа, түүнийгээ олон нийт, эрх баригчдад хүргэж мэдүүлэх шаардлагатай гэж үзэж буй иргэн бүхэн оролцох боломжтой юм.

Мөн цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй байгаа, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай боловч түүнээс хүртэж чадахгүй байгаа иргэд шударга бус шүүхийн шийдвэрээс хохирсон хүмүүс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд эрх баригчдад амлалтыг нь сануулахыг хүсэгчид, зээлд хамрагдаж чадахгүй байгаа жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, түрээслэгчид, Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид, Оюутолгойн гэрээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг Г.Уянга гишүүн уриалж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.