
Ном унших
Өдөрт дор хаяж хоёр ном уншиж өг, ХАМТРАН унш. /Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа үсэг мэддэг болсон гээд ном авч өгөөд орхидог. Гэтэл хүүхэд 13 нас хүртлээ хамтран унших, уншуулах дуртай байдаг аж. Эцэг эх нэг нүүрийг нөгөө нүүрийг хүүхэд гэх харилцан унших арга их үр дүнтэй байдаг шүү/
Сонгодог аялгуу-Хөгжим
Ном уншихын өмнө, унтахын өмнө, хоолонд муу хүүхдийг хоол идэхийн өмнө дэлхийн болон монголын сонгодог хөгжмүүдээс хамтдаа сонсож хэвших. Энэ нь хүүхдийн ямар нэг зүйлд сонирхолтой болох, тархины эсийг идэвхжүүлэх чухал арга.
Тухайлбал:
1. Ludwig van Beethoven: 'Emperor Concerto for Piano, No. 5'
2. Wolfgang Amadeus Mozart: 'Symphony No. 40 in G Minor'
3. Johann Sebastian Bach: 'Brandenburg Concertos'
4. George Frideric Handel: 'Water Music'
5. Johannes Brahms: 'Concerto for Violin, D Major'
6. Antonio Vivaldi: 'The Four Seasons'
7. Peter Ilyich Tchaikovsky: 'Concerto for Piano No. 1'
8. Johann Pachelbel: 'Canon in D'
Мөн эдгээр аялгууг анхаарал төвлөрөлт муу, тогтвортой суудаггүй, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй, нэг зүйлээ хийж дуусаагүй уйддаг хүүхдэдээ өдөрт бүр, тогтмол цагт 15-20' сонсгож хэвшвэл бүр илүү үр дүнтэй.
Хөдөлгөөн
Өдөр бүр тогтмол 20-25 минут агаар сайтай газраар алхаж байх. 2 сарын турш 20 минутаар алхсны дараа бие бялдар, харилцааны системийн хөгжлөөс гадна тархины хөгжил 20%-аар идэвхждэг (Dr. Chuck Hillman). Амжихгүй бол гэр бүлээрээ гэртээ чөлөөт бүжгийн хэмнэлд 10' бүжээрэй.
Нойр
Үдэш 21:30-22:00 цагийн хооронд унтаж хэвших. Хэвшүүлж чадвал өглөөд 8:00-9:00 сэрэхэд тохиромжтой. “Нэг цагийн дутуу нойр хоёр жил юуг ч шинээр таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцдэг” гэсэн эрдэмтдийн үг бий. Хүүхдийг орой эртхэн сайн унтуулж амрааж байх нь маш чухал.
Их биш бага биш тогтмол давтах
Гэрийн даалгаварыг нэг дор хэтэрхий их биш хэт бага биш нэг хичээлийг 1-р анги 10-12', 2-р анги 20', 3-р анги бол 30'-аар сууж байхаар төлөвлөх. Даалгавар хооронд 5-7' завсарлага авч байх.
Хүүхэдтэйгээ хамт хөгжилдөх цаг
Аз жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд том болоод амьдралдаа сэтгэл дүүрэн, амжилттай байдаг. Гэр бүлээрээ тойроод бүгд хамтдаа тоглож болох шагайн, үг дамжуулах, атом молекул, айл гэрдэх тоглоомуудыг санал болгож байна. Мэдээж тоглоом удирдагч хүүхэд, та, хүүхэд, та гэсэн ээлжээр байх нь тохиромжтой.
Хамтдаа шинэ зүйл сурах гадуур болзох
Шинэ хоол, спорт, гар зураг зурах болон ном уншлагын, кино театр, одон орон, музейн газруудаар аялах төлөвлөгөө гаргаарай.
Тэдний сонирхолыг сонсож сонголтыг хүндлээрэй
Хүүхдийнхээ амралтаараа аав ээжээсээ гадна хэнтэй юуг хиймээр байгааг сонирхож сонголтыг хүндэлж итгэж байгаагаа харуулбал хүүхдийн тань суралцах чадвар, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг.
Зурагт, дэлгэц, цахим ертөнцтэй өдөрт 40'-50'-аас илүү цагаар нөхөрлүүлэхгүй байх.
Үүнээс үүдэх эмгэг, сөрөг нөлөөг өмнө маш олон удаа дурдсан. Огт хэрэглүүлэхгүй байх, хэрэглээг сул хязгааргүй орхих нь хоёул сөрөг үр дагавартай тул "Хэрэглүүл тэгэхдээ хэмжээ хязгаартай байх" зарчмыг баримтлаарай.
ЖИЧ: Шингэн зүйл тогтмол УУЛГАЖ байхаа мартуузай.
Г. Төмөрзаяа
Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн захирал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
b.erdenebileg
(66.181.161.15) 2020-01-30 00:22bayrlalaa saihan zuwulguu b.na
Хариулах
b.erdenebileg
(66.181.161.15) 2020-01-30 00:22bayrlalaa saihan zuwulguu b.na
Хариулах