Бразил асуудал ихтэй байна

Twitter Print
2014 оны 04-р сар 13-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Хоёр жилийн дараа Бразилын Рио де Жанейро хотод Олимпийн их наадам болно. Гэтэл зохион байгуулагч орон бэлтгэл ажлыг тааруу хийж байгаа нь ОУОХ-ны гишүүдийн санааг зовоож байна. Энэ сарын эхээр Бразилд 2000 хүн ажил хаяалт зарласан бол нэмж 1500 хүн ажлаас гарах өргөдлөө өгчээ. Эдгээр хүмүүс нь бүгд шинээр баригдаж буй стадион дээр ажиллаж байсан брилгачид гэнэ. Тэдний ажил хаяж байгаа шалтгаан нь цалин бага, тэтгэмж нэмж өгөхгүй байгаа гэдгийг хэлжээ. Харин Бразилын Засгийн газар, Үндэсний Олимпийн хороо нь энэ тухай ОУОХ-нд албан ёсоор мэдэгдэлгүй ажилчдыг хүчээр ажиллуулахаар оролдож мөргөлдөөн үүссэн байна. Цагдаагийн хүчээр ажилчдыг стадионд үлдээх гэж оролдоход нэлээдгүй хүн бэртсэн тухай Олон улсын агентлагууд мэдээллээ. М.Золбаатар 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.