Испанийн хоёр баг шөвгийн дөрөвт тоглоно

Twitter Print
2014 оны 04-р сар 13-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Европа лигийн тэмцээний энэ улирлын хагас шигшээд Испанийн “Валенсиа”, “Севилья”, Италийн “Ювентус”, Португалын “Бенфика” багууд шалгарсан. Харин энэ сарын 11-нд хагас шигшээгийн оноолт гарч Испанийн хоёр баг хоорондоо учраа таарсан бол Италийн аварга Португалын “Бенфика”-тай тоглохоор болжээ. Өнөө жилийн финал Турийн хотын “Олимпик” цэнгэлдэх хүрээлэнд болох тул “Ювентус” төрөлх нутаг дээрээ очихыг юунаас ч илүү хүсэж байгаа. Гэхдээ “хуучин ноёд” эхлээд Португалын аваргуудыг аргалах хэрэгтэй аж. Нөгөө талд Испанийн хоёр баг оноолт таарлаа. Энэ улиралд “Аваргуудын лиг”, “Европа лиг”-т Испанийн тус бүр хоёр баг шалгарсан. Гэхдээ дээд дивизонд “Реал Мадрид”-“Бавари Мюнхен”, “Челси”-“Атлетико Мадрид” хоорондоо тоглох бол доод дивизонд “Валенсиа”-“Севилья”-гийн ялсан нь шигшээд өрсөлдөнө. М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.