Halloween-Чөтгөр ба муугийн хүчний мөргөлийн баяр

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Halloween - бол чөтгөр, муу хүчний мөргөлийн баяр юм. Сүүлийн жилүүдэд манай улсад тэмдэглэх моод болж байна.

Гол үйл явдал нь баярт оролцогчид муу ёрын сүнсний төрөлд хувирсныг ( Halloween) ХЭЛЛОУИН гэж нэрлэгдэн, цус сорогч, илбэчин, шидтэнгүүд, хүн чоно, гэх мэт дүр Halloween-д түгээмэл болж байгаа хэдий ч, ихэнх хүмүүс түүний шинж чанар, түүхийн талаар нь огт таамаглал байдаггүй байна. Бурханлаг аюулыг ойлгож, христийн баярын эсрэг түүхийг судлан, тохирч байвал Halloween бөө мөргөлийн наадамд оролцохоор гарч болох юм.

Ирланд, Шотландад эртнээс уламжлалт болзоо ба наадам, (Halloween буюу ариусгалт оройн наадам) гэж үзэн тэмдэглэдэг байна. Жил бүрийн аравдугаар сарын 31-нд энэ мөргөлийн баярыг Гэгээн сахиуст, уламжлалт англи хэлтэй улс оронд тэмдэглэдэг. Харин XX зууны төгсгөлөөс хойш даяаршлын үйл явцад Halloween Европ дахь Англи хэлтэй бус улс орнуудад болон Азийн орнуудад түгэн дэлгэрсэн байна.

Image result for Halloween

Хэллоуин нь Шотланд, Ирланд, хойд Францын Селтик овгуудын дунд, Септикийн наадам буюу Самхэйн (Samhain) наадам хэмээх Христчүүдийн уламжлалт баяр байсан. Энэ нь амралт , улиралын чанартай хөдөө аж ахуйд тодорхой ач холбогдолтой бөө мөргөлийн баяр гэж үзэж байв. Самхэйн (Сауин, Самэйн) нь Үхлийн бурхан Селтик юм. Зарим судлаачид "Samhain" гэдэг нэр одоо Сатан хэмээх нэрийг олсон гэж тайлбарладаг.

Одоогийн Англи улс Эрт үед Францын хүйтэн хэсэгт амьдарч байсан Кельт( Септик) омгоос үүдэлтэй ба эдгээр омгийг Нарны бурхан ивээж, тэд ч байгаль ертөнцийн бурхан наранд мөргөл үйлддэг байв.Тэд жилийг хуанлийн хоёр улиралд хуваасан нь өвөл зун байлаа. Өвөл зун хоёрт өөрийн гэсэн хоёр бурхан байсан гэнэ. Зуны бурхан Нар нь 11 сарын 1-нд өвлийн бурхан буюу Үхлийн бурхан Самхэйд баригдан үхсэн байдаг.

Image result for Halloween

Энэ өдөр бүх там хаалгаа нээж, тамаас ирэгсэд ертөнцруу орж ирэхээр амилан өндийдөг өдөр хэмээсэн учир тамаас ирэгсдийг урин дуудахаар, шөнө зүсээ хувиргасан наадамчид зан үйл хийдэг учиртай ажээ. Самхэйн наадмын үед мөргөлийн чухал хэсэг нь харанхуй хүчний золиослолын үйлдэл байдаг. Энэ нь үхэгсдийн сүнс өөрийн айлчлалын өдрөө харанхуй, хүйтэн, үхэл, амьдралын туршлага дуусашгүй өлсгөлөнг бидний ертөнцөд өгөхөөр ирдэг гэнэ.

Тиймээс өргөл өгч, тайтгаруулахгүй бол тэдний уур хилэн ба хараал ард түмний дээр унах болно гэж үзэж, харанхуйд тэнүүчлэгч сүнсэнд амттан бэлтгэсэн байдаг. IX зууны үед Их Британийн улс даяар тархсан Христийн уламжлалт бөө мөргөлийн өдрийг 5 р сарын 1 болгосон байдаг. Гэгээнтнүүд болон Харь мөргөлийн муу ёрын сүнсэнд итгэн хослуулах санаа, Ромын Пап Гэгээн хутагт Грегори III үеэс харьяалагддаг ба Христийн шашинд болон Харын шашинтнуудын хоорондын мөргөлдөөн болгосоор иржээ.

Image result for Halloween

Самхэйн бөө мөргөлийн баяр Католигийн Гэгээнтнүүдийн өдөр уламжлагдан үлдсэн ч энэ нь зүгээр л ард түмний оюун ухааны нэгдэл байх ёстой юм. Тиймээс Halloween-ын баяр нь Их Эзэн Есүс Христийг алдаршуулах баяр биш юм. Харин ч эсрэгээр, Halloween-ы өдөр чөтгөр үржүүлэх ёслолд бид хүүхдүүдээ учрыг нь үл тайлбарлан сохроор даган цэнгэх буруу үйлд оролцуулахгүй байх нь чухал юм.

Орчуулсан:  Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.