М.Энхсайхан: Хятад 56 үндэстэнтэй, тэдний нэг нь монголчууд

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан  Хятадын дарга Ши Жиньпин гавьяа байгуулсан гадна дотны нийтдээ 42 хүнд төрийн одон медаль гардуулсан юм.

Тэдний тоонд ӨМӨЗО-ны Дүгиймаа гэх малчин хөгшин багтсан байдаг. Тэгвэл Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан энэ талаар цахим хуудсандаа нийтэлж, олны дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Өндөр настан Дүгиймаа Шанхайгаас хүргэгдэж ирсэн 28 өнчин хүүхдийг 19 настайдаа үрчилж, хүний зэрэгт хүргэсэн нэгэн бөгөөд түүний хөдөлмөрийг үнэлж, төрийн хүндтэй одонгоор шагнасан байдаг.

Тэгвэл энэ талаар Ц.Энхсайхан “Хятадад Соёлын хувьсгал болж, өлсгөлөн болоход монгол хүмүүс өнчин хүүхдүүдийг үрчилж авсан байх. Тэд хожмоо “Би Шилийн голын ус ууж өссөн монгол хүн” гэж шанхайчуудыг цочирдуулсан түүхийг уншиж байсан. Хятад 56 үндэстэнтэй улс. Тэдгээрийн нэг нь монголчууд” гэж нийтэлсэн нь цахим сүлжээнд гал асаагаад буй гэнэ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (77.111.245.71) 2019-10-01 07:48
      • 0
      • 0

      новшоо

      Хариулах

    • Иргэн

      (59.153.115.191) 2019-09-30 22:35
      • 0
      • 0

      Богдын хамаатан эхнэрээ шинээр сольдог, нүдээ оюулдаг, лиценз зардаг.

      Хариулах