Жинхэнэ тулаан одоо л эхэлнэ

Twitter Print
2014 оны 04-р сар 12-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээгийн оноолт гарлаа. Энэ улирлын шөвгийн наймд шалгарсан багууд бүгд хэсгээсээ нэгдүгээр байраар гарсан шилдгүүд байсан. Дунд шөвөгт “Бавари Мюнхен”-“Ман.Юнайтед” 4:2-оор (хоёр тоглолтын нийлбэр дүн), “Реал Мадрид”-“Боруссия Дортмунд” 3:2, “Челси”-“ПСЖ” 3:3 (Челси айлын талбайд гоол оруулсан), “Атлетико Мадрид”-“Барселона”-ыг 2:1-ээр хожоод байв. Урд шөнө Португалын Лиссабон хотод хагас шигшээгийн оноолт явагдахад Германы “Бавари Мюнхен”, Испанийн “Реал Мадрид” багууд учраа таарлаа. Харин нөгөө талд Английн “Челси”, Испанийн “Атлетико Мадрид” хоорондоо тоглохоор болжээ. Испанийн “Атлетико” энэ улиралд гайхалтай тоглолт үзүүлж буй дурдах нь зүйтэй. Тэд “Реал”, “Барса” хоёрын өмнө гарч улсынхаа лигийг тэргүүлж байгаа бол “Аваргуудын лиг”-ийн шөвгийн дөрвөн багийн нэг нь болж чадсан. Харин хагас шигшээд шалгарсан “Челси”, “Реал”, “Бавари” 1992 оноос хойш бүгд түрүүлж үзсэн туршлагатай байгууд. Эзэн хааны “Реал Мадрид” 1992 оноос өмнө зургаан удаа түрүүлсэн бол шинэ системээр явагдаж эхэлснээс хойш 1998, 2000, 2002 онуудад түрүүлсэн. Английн “Челси” клуб Еворпын тавцанд төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй. Харин 2003 онд Оросын тэрбумтан Р.Абрамович “Цэнхэрүүд”-ийг худалдаж авснаас хойш тивийнхээ шилдэг нь болсон билээ. Энэ улирлын хамгийн их анхаарал татаж буй баг нь “Бавари” юм. Тэд түүхийг эхлүүлэхэд сар хагасын хугацаа үлдэж байна. 1992 оноос хойш “Аваргуудын лиг”-т дараалан түрүүлсэн баг байхгүй. Иймд Германы аваргууд шинэ түүхийн эзэд болохын тулд К.Роналду, Г.Бэйл тэргүүтэй Эзэн хааны “Реал Мадрид” клубтэй халз тулалдахаар болсон нь энэ хаврын хамгийн оргил тоглолт болох юм. М.Золбаатар -

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.