1200 гаруй иргэн “11 11 төв”-д ханджээ

Twitter Print
2014 оны 04-р сар 11-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Улсаас ихээхэн хөрөнгө төсөв зарцуулан хийж байгаа малын шүлхий өвчний вакцинжуулалтад мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагууд хариуцлагагүй хандаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Ажлынх нь гүйцэтгэлд хяналт тавьж байгаа юу гэсэн иргэний асуултад ҮХААЯ-наас өгсөн хариултдаа “Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын гүйцэтгэлийг буцаан шалгаж байгаа. Ажил хариуцсан албаныхан зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдвол хариуцлага тооцож эргэн мэдээлнэ” гэжээ. Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн хүмүүсээс компьютерээр шалгалт авна гэсэн ч ямар нэг зааварчилгаа өгөөгүй. Шалгалтын талаар мэдээлэл өгнө үү гэж 20 хүний төлөөлөл “11 11 төв”-д ханджээ. “БНСУ 15 орноос ажиллах хүч авдаг бөгөөд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаа компьютерт суурилсан тестийн хэлбэрээр явуулдаг болсон. Энэ жилээс эхлэн манай улсын ажиллах хүчнээс энэ хэлбэрээр шалгалт авахаа мэдэгдсэн. Компьютерийн шалгалт нь шударга, цаасан шалгалтаас агуулгын ялгаагүй. Шалгалтын талаарх мэдээллийг ces.gov.mn, monkor.net сайтуудаас авна уу” гэж Хөдөлмөрийн яамнаас хариулсан байна. Орон сууцны татварын буцаалтын мөнгө 4 дүгээр сарын эхний 7 хоногоос олгогдож эхэлсэн, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан суралцагчдын тэтгэлгийг энэ сараас эхлэн олгоно, Хавдар судлалын эмнэлэгт туяа эмчилгээний шинэ аппаратыг 2-р улиралд суурилуулна гэж иргэдийн асуултын мөрөөр холбогдох байгууллагуудаас хариулжээ. Өрх толгойлсон эцэг эхчүүдэд төрөөс олгодог тусламжийн талаар лавласан иргэнд энэ чиглэлээр хоёр төрлийн дэмжлэг байдаг талаар НХҮЕГ-аас мэдээлэл хүргэсэн байна. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт сар бүр 115,000 төгрөгийн тэтгэвэр, 3-14 насны хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг жилд нэг удаа 200,000 төгрөгийн мөнгөн тусламж олгодог байна. Энэ долоо хоногт Засгийн газрын “11 11 төв”-д 1200 гаруй иргэн хандсаны 757 нь санал хүсэлтээ хэлсэн бол 210 гомдол, 86 шүүмжлэл, 54 өргөдөл, 15 талархал ирүүлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.