Хоёр хүүхдээ угаартаж нас барсныг ээж нь мэдээгүй байгаа гэв

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Нэг шөнийн дотор сайжруулсан шахмал түлш түлсэн 30 гаруй иргэн угаартсан байдалтай эмнэлгийн тусламж авсанаас дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Нас барсан хүмүүсийн хоёр нь нэг айлын хоёр болон дөрвөн настай хүүхдүүд байсан гэдгийг албаныхан мэдээлсэн. 

Тэгвэл хүүхдүүддээ харамсалтайгаар нас барсан гэдгийг ээж нь өнөөдрийг хүртэл мэдээгүй байгаа аж. Тодруулбал, нас барсан хоёр хүүхэд ээжтэйгээ хамт угаартсан байна. Улмаар хоёр хүүхэд анхны түргэн тусламж авч чадахгүй нас барсан бол ээж нь түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгджээ.  Одоогоор түүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд хоёр хүүхдийг нь нас барсан гэдгийг хамаатнууд нь хэлээгүй байгаа аж.

Хохирогчид сайжруулсан шахмал түлшний найрлагад хорт нэгдэл агуулагдаж байж болзошгүй хэмээн хардаж байгаа бол албаныхан шахмал түлшинд хордсон гэх иргэдийн хэрэглэсэн 24 түлшний дээжээс шинжилгээнд хамруулсан. Геологийн төв лабораторид 11 дээж, Ашигт малтмалын төв лабораторид 12, гаалийн төв лабораторид нэг нийт 24 дээж шинжилгээнд өгсөн байна.

Геологийн төв лабораторийн хариу хараахан гараагүй бөгөөд бусад лабораторийн дүгнэлт бүгд хэвийн гарчээ. Гаалийн лабораторид барьцалдуулагчыг шинжлүүлэхэд экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цардуул мөн гэсэн дүгнэлт гарсан байна. Цаашид ОХУ-ын Эрхүү хот руу дээж хүргүүлж шинжлүүлэхээр бэлтгэжээ. Мөн БНСУ, БНХАУ руу дээжийг шинжлүүлэхээр болсон аж. 

Г.Ганаа   

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.