
Элэг гэдэг эрхтний 5-10 хувьд нь өөхтэй байх ёстой байдаг. Өөхний хэмжээ 10 хувиас дээш байгаа тохиолдолд элэгний өөхлөлттэй гэж үздэг. Элэгний өөхлөлт нь архины болон архины бус шалтгаантай байдаг. Архины бус шалтгаант элэг өөхлөхийн гол хүчин зүйл нь их идэх юм. Тэгэхдээ, их идэхийн эсрэг шалтгаанаар ч мөн адил энэ өвчин үүсдэг бололтой. Ядуу буурай орнуудад өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс дунд ийм өвчтэй хүн их тааралддаг бол, хөгжилтэй орнуудад цагаан хоолтнууд ихээрээ ийм өвчтэй байдаг байна.
Хэт цатгалдах, өлсөх нь элгэнд муу гэсэн үг юм. Өөх нь элгэнд өөх тосны сул хүчил маягаар хуримтлагдана. Ердийн нөхцөлд бид эдгээр хүчлүүдийг амьтны гаралтай хүнснээс (мах, сүү) олж авдаг. Организмын бодисын солилцоог зохицуулдаг фермент, даавруудыг ялгаруулахын тулд бидний элэг эдгээр өөх тосыг “барилгын материал, түүхий эд” маягаар ашигладаг юм.
Хэрэв элэг цаг тухайд нь эдгээр өөхний хүчлээ авч чадахгүй бол организмын олон чухал уйл явцууд тасалдаж, доголдоход хүрнэ. Элэгний өөхлөлт нь элэгний хатуурал цаашлаад цирроз болох анхдагч хүчин зүйл болдог. Нэг үгээр хэлбэл, элэгний өөхлөлт нь элэгний хатуурлын эхний үе шат гэж хэлж болно. Элэгний хатуурал өөхлөлтөөс үүдэн, улмаар элэгний цирроз болдог. Энэ үед элэг солихоос өөр арга замгүй болдог.
Элэгний өөхлөлт нэмэгдэхийн хирээр элэгний эрүүл эсүүдийн гаднах бүрхүүл задарч тухайн эс үхэхэд хүрнэ. Ийм маягаар олон эс уствал элгэнд үрэвслийн процесс явагдаж эхэлдэг ба энэ үед элэгний өөхлөлт нь стеатогепатит болон хүндэрдэг. (Стеатогепатит гэдэг нь элэгний өөхний үрэвсэл юм.)
Хоол идсэний дараа цөс өвддөг шиг баруун далаар өвдөж, цөсний эм уугаад ч өвчин намдахгүй байвал элэг өөхөлсний шинж тэмдэг гэж ойлгож болно. Ийм үед эход харуулж оношийг тодруулах боломжтой. Эхогоор харахад элэг тэр чигээрээ зузаарсан “цагаан” харагддаг. Цусны шинжилгээгээр цусан дахь өөх тос, элэгний ферментүүдийн (жишээлбэл, билирубин, шүлтлэг фосфатаз г.м) агууламж өндөр гардаг. Орчин үеийн анагаах ухаанд элэгний өөхлөлтийг эмээр эмчлэх шаардлагагүй гэж үздэг байна.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэх:
• Өөх тосны гол эх үүсвэр болсон мах, сүүний оронд загас болон элэг өөхлүүлдэггүй ургамлын тос хэрэглэж хэвших
• Чихэр, зөгийн бал, усан үзэм, зайрмаг зэрэг түргэн шингэцтэй, илчлэг өндөртэй нүүрс ус агуулсан хүнснээс татгалзах. Оронд нь удаан шингэдэг нүүрс ус агуулсан хүнс хэрэглэвэл зохилтой. Жишээ нь, чанасан төмс, хар талх юмуу хивэгний талх, жимс, ногоо байж болно. Хэрэв бүр идмээр санагдаад болохгүй бол өлөн байхдаа биш, үдийн ундаа уусны дараа дээрх амттануудаас хэрэглээрэй.
• Согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй
• 19 цагаас хойш юм идэхгүй байх
• Хөдөлгөөн. Ялангуяа оройн хоолныхоо дараа цагаас доошгүй хугацаагаар алхаж байвал маш сайн. Элэгний өөх үрэвсвэл баруун хавиргаар өвдөхийн хажуугаар их тамирдаж, амархан ядарч сульддаг болдог. Энэ үед элэгний эсийн бүрхүүлийг бэхжүүлэх эм уух шаардлагатай.
• Элэгний өөхлөлт багасгах маш сайн үр дүнтэй Chol-Free хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хамгийн багадаа 6 сар уух хэрэгтэй. /Хэрэв буруу хооллож, хааяа ч болов архи дарс амссаар байх юм бол эмчилгээ үр дүнгүй болно/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.