Нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж эхэллээ

Twitter Print
2014 оны 04-р сар 11-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэн, хальтиргаа гулгааг арилгаж, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг. Энэ үүргийн биелэлтийг ханган хяналт тавьж ажиллах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  дүүргүүдэд өгсөн байна. Дүүргүүд ч хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж, бүх нийтийн цэвэрлэгээ хийж эхэллээ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Чингисийн талбайг угааж, зүлэг тарих газруудыг чийгшүүлж эхэлсэн бол  Баянзүрх дүүргээс эхлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээ нарийн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийлгүүлэхээр болжээ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.