М.Мягмарсайхан Улаан цутгалангийн хүрхрээн дээгүүр алхсан бичлэгээ дэлгэлээ

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 20:48 цагт
Мэдээний зураг,

Экстрим артист М.Мягмарсайхан Улаан цутгалангийн хүрхрээн дээгүүр олс татаж, алхсан бичлэгээ бүрэн эхээр нь олон нийтэд дэлгэлээ.

28 метрийн өндөрт, 54 метр олс татаж, түүн дээгүүр гартаа саваа барин тэнцвэрээ барьж алхах гайхамшигт үзүүлбэрийг тэрбээр өнгөрөгч наймдугаар сард хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бүрэн бичлэгээ цацаагүй байсан юм. Энэ төрлийн үзүүлбэрийг тэрбээр Монголд анх удаа үзүүлж, циркийн түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

М.Мягмарсайхан өмнө нь 2007 онд  Швейцарт 40 метрийн урт, 25 метрийн өндөртэй зоогийн газрын барилга дээгүүр хоёр краны хооронд алхаж байсан бол  2008 онд тус улсын Үйркхайм тосгоны захиргааны байрнаас краны хооронд сүмийн дээгүүр 30 метрийн өндөрт, 80 метр утсан дээр алхаж байжээ. Дараа нь 2009 онд БНСУ-ын Hi Seoul арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан High wire championship-т оролцож, 30 метрийн өндөрт нэг километр замыг туулж Хан мөрөн дээгүүр алхан 17 улсын 20 жүжигчнээс дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм. Харин цаашид Чулуутын хавцал, Хэрмэн цав дээгүүр алхах зорилготой байгаа аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.