8000 энхийг сахиулагчид исламын босогч нартай тэмцэж байна

Twitter Print
2014 оны 04-р сар 12-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Африкт жил тойрон үргэлжилж буй шашны зэвсэгт бүлэглэлүүдийн хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байна. Тус улсын Декоа хотод өнгөрсөн мягмар гаригт “Харуудын эсрэг” нэртэй христийн зэвсэгт бүлэглэл исламын “Селека” бүлэглэлийн байршил руу халдаж дайралт хийжээ. Үүний улмаас 30 хүн амь үрэгдэж, 10 хүн гэмтэж бэртэв. Хохирогчдын ихэнх нь энгийн иргэд бөгөөд тэд зэвсэгт дайчдын гал нээсэн суманд оногдож амь үрэгдсэн гэнэ. Төв Африкийн Бүгд найрамдах улсад өнгөрсөн гуравдугаар сард исламын шашны “Селека” бүлэглэлийн зэвсэгт дайчид Бангуй дахь Засгийн газрыг түлхэн унагаснаар хар тивийг цусанд живүүлсэн харгис хүчирхийлэл эхэлсэн гэж үздэг. Хүн амын цөөнх исламын шашинтнуудын хэт даварсан үйлдлийн эсрэг зонхилогч христийн шашинтнууд эсэргүүцэн боссоноор гэм зэмгүй олон зуун хүний амийг хохироосон цуст мөргөлдөөн газар аваад буй юм. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард Төв Африкийн төрийн эрхийг барьж байсан “Селека” босогчдын тэргүүн Мишель Жотодиа олон улсын шахалт, дарамтан дор суудлаасаа огцорсон нь зөрчил мөргөлдөөнийг улам  өдөөжээ. Хэдийгээр хар тивд Африкийн холбооны 6000, Францын 2000 цэрэг энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй боловч шашны бүлэглэлүүдийн хоорондох харгис мөргөлдөөнийг зогсоож хүчрэхгүй байгаа аж. Үүний зэрэгцээ Европын холбооноос ирэх тавдугаар сарын сүүлээр Өмнөд Африк дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 800 цэрэг илгээхээр болжээ.  Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (83.44.191.194) 2014-04-11 17:11
      • 0
      • 0

      мөргөлдөөн гээд байхын.наадах чинь францчууд христүүдтэй нийлж мусалмануудыг алаад байгаа шүү дээ.үнэн байдалыг мөргөлдөөн гэж гуйвуулж болохгүй л дээ

      Хариулах