Хятадын эрх баригчид Үндэсний Аюулгүй Байдлын тухай хуулийн төсөл санаачилжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 22-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Энэ баасан гарагт Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар бослого, үймээн самуун, хорлон сүйтгэх ажиллагаанд уриалах, зохион байгуулахын эсрэг хуулийн төслийг хэлэлцэх гэнэ.

Уг хуулийн төсөл нь Хонгконгт өнгөрсөн жил гарсан шиг эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад хэрэгтэй хэмээн дэмжигчид нь үзэж байгаа бол бусад нь үүнийг хүний эрх чөлөөг зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж. Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн баасан гарагийн өглөө Ардын их хурлын санаачилсан хуулийн төслийн эсрэг жагсах цахим уриалга гаргаад байна. Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн олон жилийн турш "нэг улс хоёр тогтолцоо" зөвшилцлийн дагуу олгогдсон бие даасан, автономит байдлаа хадгалж үлдэхийн тулд эрх баригчдын санаачилсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн эсрэг байр сууриа илэрхийлсээр ирсэн юм.

2003 онд Хятадын эрх баригчдын зүгээс Аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачилсан ч уг хуулийн төслийн эсрэг 500 мянган хүн гудамжнаа гаран жагссан билээ. Үндэсний Аюулгүй Байдлын тухай хууль баталж, түүнийгээ Хонгконгийн онцгой бүсэд хэрэгжүүлэх гэж буй явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Америкийн Төрийн департаментын зүгээс Хонгконгийн автономит байдлыг хадгалж, хүний эрхийг дээдэлснээр тус бүс нутгийн тусгай захиргааны бүс нутаг гэсэн байр суурийг нь хадгалж чадна гэдгийг онцолжээ.

Өнгөрсөн жилийн 6-р сараас хойш Хонгконгт эрх баригчдын санаачилсан хуулийн төслийн эсрэг хэдэн зуун мянган хүнийг хамарсан томоохон жагсаал цуглаан өрнөсөн билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.