Эрүүл мэндийн даатгалын хууль иргэдэд яагаад үйлчлэхгүй байхаар хуульчлагдсан бэ

Twitter Print
2020 оны 11-р сар 05-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тэгш бус байдлаас үүсэж байгаа шалтгаан нөхцөлүүд нь ядууралд хүргэхэд нөлөөлж байгааг зарим хүмүүс биеэрээ, зарим нь бусад хүмүүсийн амьдралаас мэдэрч байгаа байх.

Үнэгүй гэж иргэдийг төөрөгдөлд оруулдаг, нэр, регистрийг нь бүртгэж авч даатгалаас мөнгө авахад ашигладаг үйлдлүүдийг эмнэлэгүүд гаргадаг. Үнэгүй үйлчилгээ, үнэгүй эм, тариа гэж хаана ч байхгүй. Иргэн эсвэл даатгалын шимтгэлийн мөнгө эсвэл улсын төсвөөс төлөгдөх байгаа. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд эрүүл мэндийн хуулиуд, тэр дундаа эрүүл мэндийн даатгалын хуулийг одоогийн Монгол улсын нөхцөл байдалд уялдуулах шаардлага нэн тулгамдсан асуудал болоод байна.

Эм даатгалын хууль иргэдэд үйлчилдэг болох шалтгаан:

1. Хүний эрүүл мэндээр бизнес хийж болохгүй.

Энэ нь Монгол улс оршин тогтнох, эсэх асуудал яригдана. Төрийн эрх ашиг нэгдүгээрт байх уу? ААН-үүдийн ашиг орлого нэгдүгээрт байх уу? гэдэг асуудал яригдана. Иргэн хүн ямар нэгэн өвчтөй болвол, суралцах, ажиллах, татвар төлөх боломжгүй бүр өрхийн орлого буурч санхүүгийн дарамтанд ордог. Дээр нь тухайн иргэн нийгмийн халамж хүртэгч болж татварын мөнгөнөөс халамж хүртэгч болдог. Тэр мөнгө хүрэлцэхгүй тул гомдоллогч болж хувирдаг. Бидний цөөхөн Монголчууд зөв хуулийн дор эрүүл сайхан амьдрах боломж байна.

2.Төрөөс эрүүл мэндийн санхүүжилт төсвийг зөв зарцуулах хэрэгтэй

Үүний тулд төрийн богино, дунд, урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодлого баримтлах хэрэгтэй байна. Бодлого нь байдаг, батлагддаг, хэрэгжүүлэхгүй хаячихдаг. Мэргэжилтнүүд нь түүнийгээ цээжилчихээд тэгэх гэж байгаа гээд л яриад байдаг. Одоогийн хуулиуд иргэдэд яагаад үйлчлэхгүй байгаа шалтгааныг дараа нь тайлбарлая. Одоо батлагдаж мөрдөгдөж байгаа хуулиуд нь эрх баригчид, мэргэжлийн байгууллагын зарим удирдлагуудтай ашиг сонирхол нэгтгэж, өөрсдийн бизнесээ дэмжих хууль батлуулж ашиг олдог.

Жирийн шудрага эмч, ажилчид нь өвчин зовлондоо шаналсан ядуу иргэдтэй халз, тулаанд бараг багагүй гардан тулаанд ордог. Ингэж бухимдал үүсгэж асуудлыг дэвэргэсэнээр төсвийн санхүүжилт нэмэгдүүлэх сонирхолтой , ашиг хүртэгчид олширсон. Монголд эмнэлэг барих гээд байвал орон нутгуудад өргөтгөл, тоног төхөөрөмжөө тавь. Хотынхон нь унтах нойргүй ажиллаж байхад орон нутгийн эмнэлэгүүд хүмүүсээ хот руу явуулчихаад адилхан цалин аваад ажил багатай суугаад байна.

3. ЭМДЕГ нь иргэдийн төлсөн даатгалын шимтгэлийн мөнгийг сан үүсгэж төвлөрүүлдэг.

Засгийн газрын харьяа агентлаг хэлбэрээр бие даасан үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрхийг хамгаалан, эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж үйлчилгээг худалдан авч, үйлчилгээ үзүүлэх ёстой байгууллага юм. Эрүүл мэндийн даатгалын хуулинд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ - ын хараат сонирхолын зөрчилтэй байгууллага байхаар хуульчилагдсан нь даатгалын сангийн мөнгө иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй эрх мэдэлтэнүүд, ААН үүдээрээ хувиарлах авах боломж нь хуульчлагдан батлагдсан юм.

Яагаад хараат байна гэвэл: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14-р зүйлд заасан зүйлүүдийг иргэдэд ойлгогдохоор тайлбарлая.

-ЭМДЕГ нь үндэсний зөвлөлийн байна. Үүнд засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн. Даатгуулагчдын олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалсан байгууллагын төлөөлсөн гурван хүн. Ажил олгогч олонхийн эрх хамгаалсан гурван хүн, нийт 9 хүнтэй байна. Үндэсний зөвлөл нь УИХ-д жил бүр тайлагнана.

-Үндэсний зөвлөлийн дүрмийг УИХ - ын холбогдох байнгын хороо батална. гэх мэт төрийн эрх барих дээд байгууллагын оролцоог хангасан заалтууд үргэлжилж байгаа.

Р.Эрдэнэбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.