Зүрх хэвлэж болох уу

Twitter Print
2016 оны 01-р сар 04-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Гурван хэмжээст (3D) хэвлэх технологийг маш олон салбарт ашиглаж эхэлж байна. АНУ-ын эрдэмтэд хүний зүрхийг хэвлэж гаргахаар туршиж эхэлжээ.

АНУ-ын Кентакки муж улсын “Louisville”-ийн их сургуулийн эрдэмтэн Стюарт Вилиямс, 3-5 жилийн дараа хүний зүрхний эд хэсгийг гурван хэмжээст хэвлэх технологиор хэвлэн гаргах боломжтой болно гэж хэлсэн тухай “АР” агентлаг уламжлав. Ийнхүү хэвлэж гаргасан зүрхийг цаашид 10 жилийн дотор хүний биед суулгахад шаардлагатай шинжилгээ судалгааны ажил бүрэн дуусах боломжтой аж. Эрдэмтэн Стюарт Вилиямсын удирдсан судалгааны баг дээрх аргаар зүрхний хавхлагыг амжилттай бүтээсэн байна. Мөн хэвлэж гаргасан судсыг хүний биед суулгаж туршсан нь амжилттай болжээ.

“Био-принтинг” гэж нэрлэгдэх уг технологи нь амьд биетээс гаргаж авсан эд эсийг хэвлэх машины бэлдэц буюу хор болгож ашиглан хүнд шаардлагатай эд эрхтнийг хэвлэн гаргадаг байна. Түүнчлэн өвчтөний өөрийнх нь биеийн эд эсээс хэвлэх бэлдэц гарган авч, шаардлагатай эд эрхтнийг хэвлэн эргүүлэн биед нь суулгадаг тул өөр донорын эрхтнийг шилжүүлэн суулгахад гардаг зарим хүндрэл үгүй болох юм. Мэдээжийн хэрэг, хэвлэн гаргасан эд эрхтнийг амьд хэвээр хадгалах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж эрдэмтэн Стюарт Улиямс өгүүлсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.