Хятадын экспорт, импорт эрс буурчээ

Twitter Print
2014 оны 04-р сар 11-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард Хятадын экспорт болон импорт эрс буурчээ. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгааг илтгэж байна. Тус улсын экспорт өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,6 хувиар буурсан аж. Харин  импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,3 хувиар буурсан байна. Ингэснээр Хятадын экспорт хоёр сар дараалан буурч байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын экспорт 18,1 хувиар буурч байсан юм. Энэ нь 2009 оноос хойш Хятадын экспорт хоёр сар дараалан буурсан анхны тохиодол ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.