Нисэх онгоц сүйрсэн газрыг олох найдвар хумигдсаар байна

Twitter Print
2014 оны 04-р сар 10-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Малайзийн онгоц одоо олдох аргагүй болсон бизээ. Яагаад гэвэл Австралийн Ocean Shield хөлөг онгоц хүлээн авсан "хар хайрцаг"-ны гэх 37.5 kHz-ийн үелзэлтэй долгион халим загас, яст мэлхийнээс хүртэл гардаг байна. Гэтэл сүүлд Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс сураггүй болсон онгоцных байж болзошгүй дохио ирсэн гэж эрлийн багийнхан мэдэгдлээ. Хамтарсан эрлийн ажиллагааг зохицуулж буй Австралийн агентлагийн мэдэгдсэнээр, тус улсын хөлөг онгоцуудын нэг  мягмар гарагийн орой болон шөнө дунд хоёр шинэ дохио илрүүлсэн байна. Тэр дохио нь тав хагас болон долоон минут орчим үргэлжилжээ. "33,331 кГц үелзэлтэй маш тод дохио бид хүлээж авсан. Хэдийгээр хар хайрцагны тэжээл дуусч байгаа ч онгоцны хэлтэрхийнүүд ойрын хэдэн өдрийн дотор олдоно гэж найдаж байна" гэж эрлийн багийг удирдаж байгаа Агнус Хьюстон мэдэгдсэн байна. Эрлийнхэн одоо 1300 хавтгай дөрвөлжин километр талбайг самнаж байгаа ч онгоц сүйрсэн гэх магадлалтай бүсийг олох найдвар хумигдсаар байна. Онгоцны хар хайрцагнаас өгч байгаа хэмээн үзэж байгаа дохиолол хэрвээ дахин баригдахгүй бол энэ өргөн талбайгаас сүйрсэн онгоцны үлдэгдлийг олох аргагүйд хүрэх нь тодорхой. Л.Отгонбат

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.