Т.Цэрэндолгор дахин Ази тивийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Twitter Print
2019 оны 12-р сар 05-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Ази тивийн мастеруудын 21 дэх удаагийн тэмцээний Бөөрөнцөг түлхэлт жад шидэлтийн төрөлд тус бүр нэгдүгээр байр эзэлж аварга болсноос гадна Ази тивийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоож зээрэнцэг шидэлтийн төрөлд 5 мөнгөн медаль хүртлээ.

Малайз улсын Кучинг хотноо хөнгөн атлетикийн 21 дахь удаагийн “Азийн тивийн аварга” шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 21 орны 2500 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд өмнө нь МУГТ Т.Цэрэндолгор  жад шидэлтийн төрөлд W80 ангилалд Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоож алтан медаль хүртсэн юм. Харин өнөөдөр дахин нэг Ази тивийн рекордыг шинэчиллээ. 

Монгол Улсаас Монгол Улсын Гавьят тамирчин, Ази, дэлхийн аварга Т.Цэрэндолгор, Хөнгөн атлетикийн спортын мастер, дэлхийн аварга Ц.Раднаа, спортын мастер Рэнцэндорж, Олон улсын хэмжээний мастер Ж.Түмэнжаргал нарын хамтаар 31 тамирчин шидэлт, харайлт, буухай, гүйлт төрлөөр оролцож байна. Манай тамирчид тус бүр 1-4 төрөлд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагч Хөнгөн атлетикийн мастер, Рэнцэндоржийн удирдлагаар тэмцээнд оролцож байгаа.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.88.198) 2019-12-04 10:10
      • 0
      • 0

      яасан мундаг хүмүүс вэ баяр хүргэе.

      Хариулах