Бидний мах бодид заримдаа цочроо хэрэгтэй байдаг

Twitter Print
2021 оны 05-р сар 20-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Бидний биед унтаа байдлаар хадгалагдан буй эрчим хүчний маш их нөөц бий. Түүнийг сэрээж идэвхжүүлэх олон аргууд байдгаас хамгийн энгийн нь амьсгалын дасгал, сунгалт хөдөлгөөн хийх, бага багаар дасгаж хүйтэн шүршүүрт орж сурах явдал юм.

Эртний Орос улсад хүнд өвчтэй, найдваргүй гэж үзсэн хүнийг өвөл мөс мэт хүйтэн торх дүүрэн усыг дээрээс нь палхийтэл асгаж орхидог байсан гэнэ. Цаг нь болсон нэг нь төрөл халж, харин зарим нь нүдэнд нь цог гялалзаад сэргээд ирдэг байсан гэнэ. Үнэн эсэхийг мэдэхгүй ч бидний бие мах бодь гэнэтийн цочирдолд орох, дасаж сурсан тав тухтай нөхцлөөсөө сугаран гарах үед л тэрхүү дотоод нөөц маань идэвхиждэг нь үнэн.

Ажилдаа ядраад ирвэл цэх зогсож цээж дүүрэн амьсгаа аваад аажуухан гаргахдаа урагш тонгойж духаа өвдгөндөө хүргэхийг хичээн, тэр байрлалдаа чадах хэрээрээ амьсгалаа түгжин барих дасгал хоёр гурван удаа хийхэд л нүд сэргээд, хүч ороод, ядарсан мэдрэмж алга болдог шүү.

Бас өөрийгөө жаргалтай бна хэмээн бодож инээмсэглэх нь тархинд үнэхээр тийм мэдрэмж төрүүлж чаддаг.

Бид чинь дандаа л гадаад ертөнцийн элдэв шуугианд анхаарч түүндээ ядарч стрессдээд байдаг, харин тэр асуудлыг шийдэх шийдэл нь ганцхан бидний дотор оршдог, тийм нөөц бололцоо байдаг гэдгийг мартах юм даа...

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.95) 2014-04-10 17:32
      • 0
      • 0

      Энэ Мөнхбат гэдэг залуу хэдий үеийн хүн бэ. Үнэхээр л сүнс сүлд гэж байдаг бол энэ яг ногойн малгайтнуудын хэв шинжит дүр төрх яг харагдаадбайдаг юм. Сонин юм шүү. Ардчиллын үед эцэг эх нь нүдийг нь боогббод чихийг нь таглаад байж байсан юм уу хаашаа юм. Өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй.

      Хариулах

    • зочин

      (122.201.27.186) 2014-04-10 15:04
      • 0
      • 0

      Нээрэн тэр кинон дээр гардаг ногоон малгайтнуудын бариад туугаад явдаг хүмүүс чинь нөмгөн, иймэрхүй дээл өмссөн , дүр төрх нь хүртэл иймэрхүү байсан ш дээ. хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийхэнд маш тайгүй байгаа юм байна. Тэдэнд доромжлол, басамжлал юм шиг санагдсан байх даа. яагаад ийм байдлаар хувцаслаж ,жагсааж байгаа юм болоо. М.Энхболд дарга мэдэж байсан юм болов уу. ядаж бүс бүслүүлэхгүй яасан юм болоо. Харваас нэг сонин харагдаж байнаа.

      Хариулах