Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй” бэсрэг роман монгол хэлээр хэвлэгджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Японы нэрт зохиолч Дазай Осамүгийн “Хүн байх эрхгүй” /1948/ бэсрэг роман монгол хэлээр анх удаагаа хэвлэгдэн гарчээ.

Зохиолыг монгол хэлнээ орчуулагч Д.Алтанцэцэг хөрвүүлсэн бол редактораар Х.Алтанхад, номын дизайнераар Б.Төгсжаргал нар ажил ажиллаж, эхийг З.Цэрэндагва бэлтгэсэн байна.

Номын талаар орчуулагч Д.Алтанцэцэг “Мөхөс би Дазай Осамү хэмээх энэхүү зохиолчийн номыг уншсанаасаа хойш японы уран зохиолд татагдан орсон гэж хэлж болохоор миний хувьд эрхэм чухал зохиолч бөгөөд "Хүн байх эрхгүй" бол Японы номын худалдааны түүхэнд дахин хэвлэгдэн гарсан нийт тоогоороо сүүлийн жилүүдэд Нацүмэ Соосэкигийн "Сэтгэл" романтай үзүүр, түрүүг ээлжлэн эзэлсээр буй нэртэй зохиол болохын дээр японы утга зохиолд дуулиант амьдрал нь, уран бүтээл нь тэр чигтээ Дазайн уран зохиол хэмээх давтагдашгүй нэгэн орон зай болж мөнхөрсөн уг зохиолчийн намтарчилсан гэрээс зохиол гэгддэг энэхүү бэсрэг романыг монгол уншигчдадаа орчуулан хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Сонирхон уншиж үзээрэй” хэмээсэн байв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.