
Циститийн үрэвслийн шалтгаан нь Шээсний замын халдвар байдаг. Шээсний сүвээр халдвар дамжин давсагны хана улайж үрэвсэн, шээс хүчиллэг болсноор зовиур илэрдэг.
Цаашид өгсөх замаар дамжин БӨӨР үрэвсэх шалтгаан болдог.
ЦИСТИТ-ийн шинж тэмдэг:
Хэвлийн доод хэсэг, давсаг орчим, шээсний сүвээр шархирч өвдөх
Шээсний дараа давсаганд шээс үлдсэн юм шиг санагдах
Шээс ойр ойрхон хүрч бага гарах эсвэл шээхгүй байх
Шээс эвгүй үнэртэй, цустай гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Циститийг бүрэн төгс эмчлэхгүй бол архаг цистит үүсч өгсөх замаар хүндэрч бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, дахин дахин сэдрэх архаг тэвшинцэрийн үрэвсэл цаашид бөөрний дутагдалд ч орох аюултай.
Хэрэв танд Шээсний замын халдварын шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандан үзлэг шинжилгээ хийлгэж, шээсний бактериологийн шинжилгээ өгөн бүрэн төгс эмчилгээг хийлгэх шаардлагатай.
Эх сурвалж: ФАМИЛИ КЛИНИК-ДОТРЫН ТАСАГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.