Умард Солонгост дахин мянга гаран хүн цаазална

Twitter Print
2014 оны 04-р сар 10-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын төр засгийн газрын удирдлагуудын халаа сэлгээ үргэлжилсээр байна. Саяхан 200 шахам албан тушаалтнуудыг цаазлахаар төлөвлөсөн товарищ Ким Чен Ун гадаад харилцааны яамныхаа сайдаар шинэ хүн томиллоо. Шинэ сайд нь Швейцарт элчингээр сууж байсан Ли Су Ён гэгч цагтаа Ким Чен Ун пацааныг харж хандаж явсан эр аж.

Ли Су Ён 1988-аас 2010 он хүртэл Швейцарт 22 жил элчингээр ажиллаж байсан азтай нөхөр бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нд хуралдсан Ардын дээд хурлын чуулганаар шинэ албан тушаалд томилогдож хуучин сайд асан Пак Ы Чуныг суудлаас нь зайлуулсан байна.

Энэ явдлын олонхи шинжээчид өсвөр насны Ким Чен Уныг Швейцарын Берн хотод сурч байхад нь харж хандан хүмүүжүүлж байсантай холбоотой гэж үзэж байгаа аж.

Ардын дээд хурлын чуулганаар тэрчлэн сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Пак Пон Жуг улираан сонгожээ. БНАСАУ-ын Батлан хамгаалах төрийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа хөөрхий Ким Чен Ун албан тушаалтнуудаа өөр ертөнцөд илгээсээр одоо халаа сэлгээ хийх найдвартай кадр үлдээгүй бололтой.

Түүний үхлийн ял оноох дэглэмийг одоо охин дүү Ким Е Жон хариуцах болсон. Энэ "охин бар"-ын тушаалаар дахин 1200 албан тушаалтнуудыг цаазалж гэр бүлийнхэнийг нь хөдөлмөрийн хуаранд явуулах болоод байгаа аж. Өнгөрсөн онд цаазлуулсан Чан Сон Тэкийн араас бүх 11 орлогч нь дагалдсан. Тэдний нэг Санг Хонг амьдаар нь түүдэглэн шатаасан мэдээ байгаа аж.

Эл бүх мэдээллээс харахад их удирдагч Ун Чен Ким сүүдрээсээ хүртэл цочдог ихээхэн аймхай нөхөр бололтой.

Л. Отгонбат

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.