
ХАЙРЫН ДОЛГИОН БҮГДИЙГ ЭДГЭЭДЭГ
АНУ-ын нэртэй эмч доктор Дэвид Хаукинс дэлхийн олон өвчтөнүүдийг эмчилж байсан тэрээр өвчтөнтэй анх уулзаж үзэхдээ л өвчний шалтгааныг олж мэддэг бөгөөд гайхалтай нэгэн нээлт хийсэн нь хорт хавдрын эсийн хамгийн их айдаг зүйл бол ХАЙР юм гэдгийг тогтоожээ.
Судалгаанаас харахад олон өвчтэй хүмүүс ХАЙР-аар дутаж байдаг байна. Түүний өвчтөнүүд хайрын тухай ярьдаггүй гэнэ. Харин эсрэгээрээ, өвдөлт, уур уцаар, харуусал, үзэн ядалт, атаа хорсол ярьдаг ажээ.
Док.Хаукинс хэлэхдээ олон хүмүүс хайр мэдэрдэггүй учраас өвддөг гэсэн байна.
Долгионы давтамж буюу үелзлэлийн нийтлэг нэршил нь соронзон орон юм. Долгионы давтамж нь 200-гаас доогуур хүмүүс амархан өвддөг гэнэ. Ерөнхийдөө 200-гаас доош давтамжтай хүмүүсийн нийтлэг бодлууд юу байна гэдгийг судлаад үзэхээр:
Бусдад бурууг тохдог, аливааг өөртөө авахыг эрмэлздэг, бусдыг үзэн яддаг хүмүүс байсан бөгөөд үелзлэл нь гуч, дөчхөн байсан байна. Бусдыг байнга буруутгадаг хүмүүс маш их хэмжээний энергийг алдаж улмаар долгионы давтамж нь 200-аас доошоо ордог байна. Ийм хүмүүс олон төрлийн өвчинд их өртөмхий байдаг аж. Долгионы хамгийн өндөр индекц 1000 байдаг бол хамгийн бага нь 1 гэнэ.
Хаукинс эмчийн үзсэн хүмүүс дотор хамгийн өндөр үзүүлэлт нь 700 байсан гэнэ. Ийм хүмүүс гарч ирэхээр орчны соронзон оронд нөлөөлдөг ажээ.
"Нобелийн шагнал гардуулах ёслол дээр Тереса ээжийг ирэхэд түүний орчны энерги гайхалтай сайхнаар солигдож уригдаж ирсэн зочид соронзон орны тэр энергийг мэдэрч гайхснаа дурсан ярьцгаасан байна."
Өндөр энергитэй хүн гарч ирэхэд эргэн тойрных нь бүх зүйлсийн соронзон орон гайхалтай амар амгалан болдог гэнэ. Харин сөрөг бодол тээхээр тухайн хүн өөрийгөө өвтгөөд зогсохгүй түүний эргэн тойрны соронзон орон мууддаг байна.
200-гаас дээш байлгаад байгаа ямар бодлууд байна гэхээр: Бусдыг хайраар, ойлголтоор, сайн үйлсээр халамжилдаг хүмүүсийн бодлууд байдаг гэнэ.
Доктор хэлэхдээ анагаах ухааны үүднээс бол энэ үнэхээр итгэмээргүй зүйл, гэхдээ бодол хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон гэжээ.
И.Батцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. ADITY
(197.211.58.199) 2023-09-22 12:43Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хариулах